Олон зуун жилийн өмнөөс дэлхийн орнууд нисэх оролдлогуудыг хийж байсан билээ. Тэдгээр оролдлогууд ихэвчлэн шувууны бүтцийг дуурайж далавч, сүүл хэрэглэсэн нь өнөөгийн онгоцны гол бүтэц болжээ. ХХ зууны эхээр Европ ба Америкт технологийн эрчимжсэн хөгжлийн нөлөөгөөр АНУ, Франц, ОХУ-д анхны орчин үеийн онгоц бүтээгджээ. Хамгийн анх АНУ-д нисэх онгоц зохион бүтээгч ах дүү Райт буюу Уилбер Райт, Орвил Райт нар анхны хөдөлгүүрт нисэх онгоцыг зохион бүтээж агаарт амжилттай хөөргөжээ. Тэд тогтвортой удирдлагатай хөндлөн нислэгийг бие даан хийх боломжтой дэлхийн анхны нисэх онгоц “Flyer-1” бүтээсэн юм. Түүхэн дэх анхны нисэх онгоцны нислэг 1903 оны арван хоёрдугаар сарын 17-нд болсон. “Flyer 1” агаарт 12 секунд байж, 36.58 метр өндөрт ниссэн байна. Сайжруулсан загварууд дээр ах дүү Райт 1904 оны есдүгээр сарын 20-нд дэлхийд анх удаа тойрог хэлбэрээр, 1905 онд 39 км урт маршрутаар ниссэн юм.

Онгоц нь үндсэн таван хэсэгтэй бөгөөд Далавч, Их бие, Далавчны чиглүүлэгч хэсэг, Явах эд анги, дугуй, Нисэх онгоцны тоног төхөөрөмжийн систем гэж ангилагдана.
Далавч : Нисэх онгоцны хурдан урагшлах хөдөлгөөний үед ирж буй агаарын урсгалд үүссэн далавчны доод ба дээд гадаргуу дээрх үүсэж буй даралтын зөрүүгээс шалтгаалан нислэгт шаардлагатай өргөх хүчийг бий болгодог.
Их бие: Багийн гишүүд, зорчигчид, ачаа, тоног төхөөрөмжийг байрлуулахаас гадна далавч,буух төхөөрөмж, хөдөлгүүр гэх мэтийг бэхлэх зориулалттай.
Далавчны чиглүүлэгч хэсэг: Агаарын хөлгийн тогтвортой байдал, хяналт, тэнцвэрийг хангах зориулалттай аэродинамик гадаргуу.
Явах эд анги, дугуй: Нисэх онгоцны хөөрөх, буух гүйлт, түүнчлэн түүний хөдөлгөөн, газар дээр зогсоход шаардлагатай тулгуурын систем. Хамгийн өргөн тархсан нь дугуйтай явах эд анги юм. Цана, хөвөгч, гулсуур бүхий явах эд ангиудын загварыг бас мэддэг. ЗХУ-д туршилтыг гинжит явах эд анги, агаарын дэрний явах эд ангиудаар хийсэн. Орчин үеийн олон нисэх онгоцнууд, ялангуяа ихэнх цэргийн нисэх онгоцнууд, түүнчлэн зорчигч тээврийн онгоцнууд эвхэгддэг буух төхөөрөмжтэй байдаг.
Нисэх онгоцны тоног төхөөрөмжийн систем: Ямар ч нөхцөлд нисэх боломжийг олгодог төрөл бүрийн төхөөрөмжүүд юм. Сүүлийн 30-40 жилийн хугацаанд цахим тоноглол нь хамгийн ухаалаг, нарийн төвөгтэй, үнэтэй тоног төхөөрөмж байсан бөгөөд онгоцны бусад бүтэцтэй харьцуулахад илүү үнэтэй байдаг.
Монгол улсын анхны агаарын тээврийн үйлчилгээг Монголын Иргэний Агаарын Тээврийн МИАТ компани 1925 оны тавдугаар сарын 25-нд эхлүүлжээ. 1946 оноос Иргэний Агаарын тээврийн тасаг долоон дээд зэрэглэлийн онгоц, нэг “По-2” онгоцтойгоор байгуулагдан Дундговь, Дорноговь, Хэнтий болон Сүхбаатар аймгуудад дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм.
1993 онд МИАТ компани 12 “Ан-24” онгоц, гурван “Ан-26”, таван “Ю-12”, 45 “Ан-2”, нэг “Б-727”, нэг “ТУ-154”, нэг “Ан-30” онгоцноос бүрдсэн, нийт 68 онгоц бүхий парктай болсон байлаа.
1994 оны зургадугаар сард Солонгос улсаас хоёр ширхэг Б-727 онгоц худалдан авснаар олон улсын нислэгийг өөрийн онгоцоор үйлдэх боломжтой болсон юм.Олон улсын үйл ажиллагаа өргөжин тэлж 1990 онд тус компани нь бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо- ИАТА-ийн гишүүн тус тус болжээ.1998 оны тавдугаар сард тус компани нь олон улсын болон дотоодын нислэгийн паркт шинэчлэлт хийх төслийн хүрээнд, олон улсын агаарын тээврийн удирдлагын дуу чимээний шаардлагад нийцүүлэх зорилгоор нэг ширхэг А310-300 онгоцыг Аэробусаас авсан.
2002 оны долдугаар сард GATX –аас Б737-800 онгоцыг ашиглаж эхэлсэн.
Сонирхуулахад бидний мэдэх нисэх онгоцны утаа, утаа биш бөгөөд онгоцны хөдөлгүүрээс уур гарч, хүйтэн агаарт задрахдаа цагаан мөр татуулдаг ажээ. Хүйтэн үед хүний амнаас цагаан уур гардагтай л яг адил

| Нисэх онгоц үүсэж хөгжсөн нь |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |