Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцлаа.
“Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тн ургац хураадаг. Энэ жил 2,000 га-д буудай, 1,200 га-д тосны ургамал тариалж, 2,800 га-д уринш боловсруулахаар ажиллаж байна.
Мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь тааруу байгаа талаар тариалан эрхлэгчид энэ үеэр ярьж байлаа.
Хэрэгцээт төмсний талаас илүүг зах зээлд нийлүүлдэг Төв аймгийн Жаргалант сумын ногоочид импортын хүнсний ногоонд өндөр татвар ногдуулах, Улаанбаатар хотод борлуулалтын цэг байгуулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
“Байр, хоолтой, өдрийн 50 мянган төгрөг өгнө” гэдэг ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамж хавтгайрсантай холбоотой гэж цөөнгүй ногоочин хэлж байлаа.
Мөн урамшууллаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үр, аймгаас Итгэлийн зээл олгосон нь ажлаа хэвийн явуулахад нэмэр болсонд ногоочид талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар хүнс экспортлогч орон болох явдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.Ялангуяа ирэх таван жилд хүнсний хувьсгал хийх зорилтыг биелүүлэхэд газар тариалан болон хүнсний ногоо эрхлэгчид чухал хувь нэмэр оруулах учир хуулийн хүрээнд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр хэлж байлаа.
Мөн Улсын Их Хурал, Засгийн газар хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр авах арга хэмжээтэй холбоотой хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тариаланчдад хэллээ.Мах, гурил, төмсөөр хэрэгцээгээ бүрэн хангаж байгаагаа улам бататгах, цаашид гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг бусдаас гуйхгүй хэмжээнд байхын төлөө дор бүрнээ хичээн ажиллах ёстойг газар тариалан болон төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд захилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Макс Агро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн ферм болон “Майнд Тек” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллан үндэсний боловсруулах үйлдвэрлэгчид, ногоочдын төлөөлөлтэй уулзаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах арга хэмжээнд оролцоно.
| Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |