Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгууллаа. Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн иргэд оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын харьяа 10 гаруй анги, байгууллагын 200 гаруй алба хаагчид аймгийн иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Үйл ажиллагаа аймгийн төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтаар эхлэхийн зэрэгцээ Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт олон төрлийн үйл ажиллагааг явууллаа. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэг явуулын амбулаториор “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн 200 гаруй иргэдэд үзүүллээ. Гурван лабораторийг Камаз маркийн автомашинд суурилуулж, клиник, эмэгтэйчүүд, ходоодны дуран, хэвлий, эхо, рентген зэрэг 6 чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор 15 хүнд үзүүлэх чадвартай юм. Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Б.Энх-Од хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд одоогоор манайх болон Төмөр замын эмнэлэг л явуулын лабораторитой. Тиймдээ ч бид Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд нарийн мэргэжлийн 20 эмчийн бүрэлдэхүүнтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээс гадна Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай харилцан туршлага солилцож ажиллалаа. Цаашдаа “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор 5 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл 4 баг, нийт Зэвсэгт хүчний ангиудын цэргийн алба хаагч болон тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэсэн юм.
Түүнчлэн Дорноговь аймагт амьдардаг цэргийн насны залуусын 108 залууд эрүүл мэндийн үзлэг явуулж, 70 гаруй залууг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй болохыг нь илрүүлсэн байна. Мөн хүнд хэлбэрийн цөс, шамбармын дурангийн хагалгааг амжилттай хийж, 200 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Батлан хамгаалахын төв архив 60 гаруй иргэдэд хугацаат цэргийн алба хаасан лавлагаа гаргалаа. Мөн иргэдэд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын баатрууд, ахмад дайчдын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.
Харин Монгол цэргийн музейн хамт олон Дорноговь аймгийн иргэдэд зориулан “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгаас төрсөн Улсын баатар Данзанваанчигийн дайны үед хэрэглэж байсан 50 мм-ийн миномёт, бичиг баримт болон тус аймгийн орон нутаг судлах музейгээс түүний хэрэглэж байсан эдлэл, хөрөг зураг зэргийг дэглэсэн юм. Түүнчлэн хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн ёслолын дүрэмт хувцас, буу, сэлэм, энхийг сахиулагчдын дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн сонирхолтой баримтууд зэрэг онцлох эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүллээ. Түүнээс гадна Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагчдын гардан тулааны үзүүлэх тоглолтууд талбайд цугларсан олныг эрхгүй гайхшируулж чадсан юм.

Үргэлжлүүлээд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтоор нутгийн иргэдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгалаа. Ийнхүү Дорноговь аймгийн иргэд, хүүхэд залуус тус өдөрлөгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай олон талын дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо гэдгийг онцолж байсан юм. Мөн энэ өдөрлөгийн үеэр нэгэн баярт үйл явдал тохиосон нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн бөгөөд түлхүүрийг ангийн захирагч хурандаа А.Болдбаатарт гардуулан өгсөн юм.
| УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркын автомашин бэлэглэлээ |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |