Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих болно” гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэхүү хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжихийн зэрэгцээ манлайлах үүрэгтэй оролцон, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Энд онцлоход, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021 оноос 2030 он хүртэл доорх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүнд:
Нэг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;
Хоёр. Мод үржүүлгийн газар байгуулах төсөл;
Гурав. Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл;
Дөрөв. Хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;
Тав. Заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл;
Зургаа. Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл;
Долоо. Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэргийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хэрэгжүүлэх юм.
Тэрчлэн Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгоно. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулах зорилтыг тавьж ажил хэрэг болгож байна.
Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро экологийн мэдлэг олгох, сургагч багш бэлтгэх сургалтыг ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн багш нартай хамтран зохион байгуулснаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага бүр сургагч багштай болсон нь бас нэгэн дэвшил юм. Энэ хугацаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнээс нийт 39 га талбайд 7 мод үржүүлгийн газар, 2 Агро-экологийн сургалтын төв байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эзэмшлийн найман га талбай;
2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгинод Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн эзэмшлийн хоёр га талбай;
3. Төв аймгийн Батсүмбэр суманд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн таван га талбай;
4. Төв аймгийн Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн эзэмшлийн хоёр га талбай;
5. Эрдэнэт хотод Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эзэмшлийн гурван га талбайд;
6. Дорнод аймгийн Чойбалсан суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн эзэмшлийн гурван га талбайд;
7. Говьсүмбэр аймаг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн эзэмшлийн дөрвөн га талбайд
8. Завхан аймаг Улиастай хотод Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн эзэмшлийн хоёр га талбайд;
9. Дорноговь аймгийн Сайншанд сум Зүүнбаян баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мэдлийн 10 га талбайд тус тус байгуулна. Эдгээрээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийн нээлтийн ажиллагааг энэ удаа зохион байгуулж байна. Энэхүү Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвд 2022-2023 онд 16 нэр төрлийн 2,212, 354 ширхэг мод, бут сөөгийг тарих юм. 2025 оноос жилд 1,944,476 ширхэг тарьц, суулгац нийлүүлэх ба 2030 он хүртэл 9,722,380 ширхэг мод тарьц, суулгацыг шилжүүлэх болно.
Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид байнгын байрлалд ногоон байгууламж бий болгох зорилгоор “Сэрүүн дунбарай” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласнаар нарс, хар мод тус бүр 20, голт бор, өрөл тус бүр 50, улиас 300, буйлс болон шар хуайс 1000, хайлаас 2400 ширхгийг тарьж ургуулах ба 4151 кв.м талбайг зүлэгжүүлэх юм. Ийнхүү говийн бүсэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийг шинээр байгуулж байгаа бөгөөд олон мянган тарьц, суулгацыг бэлтгэн, мод бут тариалах, ургуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ тус ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байна.
| БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР, ЗЭВСЭГТ ХҮЧИН 2030 ОН ГЭХЭД 27 САЯ МОД ТАРИХААР АЖИЛЛАЖ БАЙНА |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |