УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2022 оны тавдугаар сарын 09-ний өдөр Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Усны тухай хууль анх 2004 онд батлагдаж, 2012 онд тус хуулийг шинэчилэн найруулсан, нийт зургаан удаа хууль эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Хууль эрх зүйн хүрээнд зарим зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай үүсэн учир уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Ганболд, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүшин нар ажиллаж байна. Усны тухай хуульд газар доорх ус, түүний хамгаалалт, ашиглалт болон бусад зохицуулалтын талаарх эрх зүйн орчин бүрдээгүй. Энэ нь экологийн тэнцвэргүй байдлыг бий болгох, улмаар усны хомстол үүсгэж болзошгүй тооцоо, судалгаа байгаа нь анхаарал татсан асуудал. Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулж, ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэв.
Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Усны газрын дарга Ш.Мягмар хийв. Тэрбээр, хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох гэсэн заалтууд тусгагдсан талаар онцолж, ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомстол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгоно. Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгснөөрөө онцлогтой гэдгийг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар усны бодлогыг хуулиар зохицуулж, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, усны хэрэглээний хяналтыг зайлшгүй чангатгах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа усны үнэлгээ, мониторингийн асуудлыг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг тусган хууль, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байв.
Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн багш, доктор Д.Оюун оролцож “Газрын доорх усны хуримтлагдах зүй тогтол ба ашиглалтын горим”, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Усны хэрэглээний хэтийн төлөв ба шийдэл”, Усны газрын дарга Ш.Мягмар “Газрын доорх ус ашиглалтын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлэн хуулийн төслийн хэрэгжилт, явц, үр дүн, анхаарах асуудлын талаар санал солилцов.
Газрын доорх усыг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Усны газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
| Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |