Уулзалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, “УИХ-ын Тамгын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, 2021-2022 онд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, парламентын ил тод байдлыг хангаж дижитал парламентыг хөгжүүлэх, зөвлөлдөх санал асуулгыг шинэлэг хэлбэрээр хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөсөн. Мөн Парламентын боловсрол хөтөлбөрийн сургагч багш, чиглүүлэгчдийг бэлтгэх ажлын хүрээнд эхний сургалтыг 2021 онд зохион байгуулсан. Азийн сангаас парламентын боловсролын хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлж, оролцогчдыг хэрэглэгдэхүүнээр хангаж парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдгийг онцлоод, талархал илэрхийлэв.
Азийн сангийн суурийн төлөөлөгч Марк Кэйниг цаг гарган хүлээн авч буйд талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд төлөвлөсөн ажлуудаа урагшлуулж үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Парламентын цахим шилжилт, ил тод нээлттэй байдлын хүрээнд хоёр тал үйл ажиллагаагаа идэвхжүүлбэл хийх ажил олон бий гэв.
Азийн сангаас Монгол Улс дахь ардчилсан ололтыг улам бататгах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, парламентын найдвартай ар тал болж байдаг Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цаашид парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах, дижитал парламентыг хөгжүүлэх, Зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхдээ шинэлэг, оновчтой арга хэлбэрийг сонгон ашиглах нь чухал гэдгийг ноён Марк Кэйниг онцоллоо.
Мөн Азийн сангаас өнөөдөр УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулан “Зөвлөлдөх санал асуулга: цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд сургалт хийнэ. Энэ сургалтын хүрээнд зөвлөлдөх санал асуулгын зорилго, арга зүй, үндсэн зарчмын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын онцлогт тохируулж хэрхэн цахимаар зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар зөвлөмж өгч, харилцан туршлага солилцохоор төлөвлөсөн гэдгийг дурдав.
УИХ-ын Тамгын газар, Азийн сан хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолж, “Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад Азийн сангаас чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдал юм. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч байна. Тухайлбал, УИХ-ын Тамгын газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа “Хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх” анхан болон ахисан түвшний сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж байна” гэлээ.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийлэв.
| Азийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |