“Бид Монгол Агуулга” (БМА) нэрэн дор цугласан график дизайнеруудын төрийн бус байгууллагын 19 дизайнер“The Sign” үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейн их танхимд дэлгэлээ. Уг үзэсгэлэнгээс тэдний 15 жилийн бүтээлийн цуглуулга буюу 1600 орчим дүрс тэмдэгтүүдийг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бэлгэдэлт тэмдэг, үгэн тэмдэгт, үсгэн тэмдэгт, дүрс үгийн хослол, хийсвэр тэмдэгт, дүр төрх, хэлхээ үсэг, сүлд бэлгэдэл, зурган тэмдэгт гэсэн төрлүүдээр ангилан байршуулсан байна.

“The SIGN” үзэсгэлэнгийн нийт бүтээлийн дийлэнх нь эцсийн бүтээл болон ашиглагдаж буй лого, тэмдэгтүүд юм. Тиймдээ ч энэ үзэсгэлэн зөвхөн БМА-ын 19 дизайнераар тогтохгүй Монголын маш олон компани, брэнд, байгууллагуудын хамтын бүтээл гэж ойлгож болно. Хэрэв та БМА-ын аль нэг дизайнертай хамтарч дүрс тэмдэгт бүтээж, бүтээлгэж байсан бол таны төсөл ч уг үзэсгэлэнд багтаж, “The SIGN” номонд хэвлэгдсэн байх боломжтой. Үүнээс гадна үзэсгэлэнгийн сонирхолтой хэсэг нь дизайнеруудын өөрсдийн оюун санаа, хүсэл мэдрэмжийн илэрхийлэл болсон чөлөөт уран бүтээл, зохиожууд юм. Энэ бүхнээс та Монголын орчин цагийн дизайны хөгжил, чиг хандлагыг мэдрэх боломжтой. БМА “The Sign” үзэсгэлэнд дэлгэж байгаа бүх дүрс тэмдэгтүүдээ нэгтгэж "The SIGN" нэртэй ном гаргаж буй. Уг ном нь энэ сарын 20-оос эхлэн худалдаалагдах юм. БМА өмнө нь "“БИ+Д: Өөрөөсөө эхэлье” гэх хотжилтоос үүсээд байгаа асуудлуудыг хөндөж зурагт хуудас бүтээж олон нийтэд түгээж асуудлыг олон талаас бүтээлч байдлаар дэвшүүлж байсан билээ. Мөн мэргэжлийнхээ чиглэлийн дагуу "TYPOMANIA" олон улсын дизайны үзэсгэлэн фестивалиудад эх орноо төлөөлж оролцох, "Солонгон бүрхүүл" хэмээх гэр хорооллуудад өнгө нэмэх төсөл зэргийг хийхийн зэрэгцээ, Тайпографик бичиглэл дизайны сургалт явуулах, дизайны оюутнуудтай хамтарч ажиллах, залуу дизайнеруудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.
Цаашид “The SIGN” үзэсгэлэнг жил бүр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жилийн үзэсгэлэнд БМА холбооны дизайнерууд дээр нэмэгдэж бусад дизайнерууд, оюутнууд, багш нар, бүр дизайнер биш хүмүүс ч оролцож бүтээлээ өгч болох юм. Шалгарсан бүтээлүүдээр тухайн үед үзэсгэлэн гаргаж, цуврал номоо хэвлүүлэх зорилго тавиад байна.
Анх удаа гарч байгаа The SIGN үзэсгэлэнг
5 сарын 5-ны 16:00-17:00 цагт
5 сарын 6-ны 09:00-17:00 цагт
5 сарын 7-ны 09:00-17:00 цагт / албан ёсны нээлт/
5 сарын 8-ны 09:00-17:00 цагт
5 сарын 9-ны 09:00-17:00 цагт
5 сарын 10-ны 09:00-17:00 цагт
5 сарын 11-ны 09:00-15:00 цагуудад үзэх боломжтой.

| “The Sign” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |