Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв. Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2021-2025 он хүртэл "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.
Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ талаар тус төслийн зохицуулагч Э.Мөндөр “5а магистраль шугам буюу дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэлх ил шугамыг буулгаж, өргөтгөнө. Маш том хэмжээний ажил тул таван хэсэгт хуваан, тендер зарласан. Тендерт шалгарсан компаниуд өчигдрөөс ажилдаа орохоор бэлтгэл хангаад байна. Харин 3г магистралийн хувьд Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газрын гүнд байршуулна. Ингэхдээ Алтай хотхон, Эрчим хүчний яам орчмын байруудын халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлах юм” хэмээв.
Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа. Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.
| Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |