Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын /баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна. Харин тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж байна. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.
Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-н гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж багц 2 дугаар хэсгийн /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам/ гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.
Арж капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ, хоёрдугаар хэсгийн ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Гэрээ байгуулснаас хойш 3,9 км асфальтбетон, 9,5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа. Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй Жунмей инженеринг групп ХХК-ийн ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.
Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.
| Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын суурь хучилтыг долдугаар сарын 10-нд дуусгахаар ажиллаж байна |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |