• Өнөөдөр 2026-04-07

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

2026-04-07,   513

          МАН-ын 30, 38-ын бүлэг болон Үндэсний эвсэл, ХҮН намын хамтарсан Засгийн газар бүрдэж, сайдууд нь тамгаа авч, салбарынхантайгаа уулзсанаар ажилдаа орцгоолоо. Ойндоо ч хүрэлгүй огцорсон өмнөх хоёр Засгийн газартай харьцуулахад энэ Засгийн газар хамгийн баян сайдуудтай, хамгийн олон угсаа залгамжлагчтай, хамгийн олон зөвлөхтэй гэх мэтээр олон онцлогтойгоор бүрдсэн. Ингээд зарим сонирхолтой статистикийг танилцуулъя. 
Зургаан сайд нь Увсынх
 
Ерөнхий сайд Н.Учрал- Увс аймгийн Зүүнговь сум
Шадар сайд Т.Доржханд- Увс аймгийн Завхан сум
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням- Увс аймгийн Өндөрхангай сум
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан- Увс аймгийн Түргэн сум
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан- Увс аймгийн Бөхмөрөн сум
ЭХ-ний сайд Б.Найдалаа- Увс аймгийн Завхан сум
 
13 сайд нь тэрбумтан
 
Ерөнхий сайд Н.Учрал- “Их засаг” их сургуулийн өв залгамжлагч, Рояаль дээд сургуулийн эзэн. Жилдээ 1.7 тэрбумын орлоготой, 5.0 тэрбумын орон сууц, 965 сая төгрөгийн автомашин, 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай. 
 
ЦХИХХ-ны сайд Ч.Номин- “Гацуурт” ХХК-ийн өв залгамжлагч. 15.8 тэрбумын орон сууц, 841 сая төгрөгийн автомашин, 1.8 тэрбумын хадгаламжтай, гадаадад 330 саяын хадгаламжтай, сейфэндээ бэлнээр 2.0 тэрбум төгрөгтэй, 24.6 тэрбумын авлагатай. 
 
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр- “Газар” ХХК-ийн эзэн. Жилдээ 2.5 тэрбум төгрөгийн орлоготой, 8.0 тэрбум төгрөгийн орон сууц, 1.5 тэрбум төгрөгийн хадгаламж, 8.6 тэрбум төгрөгийн авлагатай. 
 
Шадар сайд Н.Номтойбаяр- “Монголын алт МАК” ХХК-ийн өв залгамжлагч. Жилдээ 2.1 тэрбумын орлоготой, 8.5 тэрбум төгрөгийн 12 автомашинтай.
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан- “Оюуны ундраа групп” ХХК-ийн эзэн. Жилдээ 2.0 тэрбумын орлоготой, 10.9 тэрбумын орон сууцтай, 3.4 тэрбумын авлагатай. 
 
ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан- “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн эзэн. Жилдээ 2.6 тэрбумын орлоготой, 4.8 тэрбумын орон сууцтай, 1.0 тэрбумын автомашин, 1.7 тэрбумын хадгаламжтай. 
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан- “Интер групп интернэйшнл” ХХК-ийн эзэн. 4.3 тэрбумын орон сууцтай, 1.6 тэрбумын үнэт эдлэл, 1.3 тэрбум авлагатай. 
 
ЭМ-ийн сайд Э.Батшугар- “Милленниум групп” ХХК-ийн эзэн. Жилдээ 1.9 тэрбумын орлоготой, 1.2 тэрбумын орон сууцтай. 
 
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан- “Батхаан групп” ХХК-ийн эзэн. 2.7 тэрбумын орон сууцтай. 
 
Сангийн сайд З.Мэндсайхан- “Нью сувагт констракшн” ХХК-ийн эзэн. 2.6 тэрбумын орон сууцтай, 1.3 тэрбумын малтай, тэр тусмаа нийт 254 адуутай, үүнээс 30 нь хурдын удмынх. 
 
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням- “Топ майнинг солюшнс” ХХК-ийн эзэн. Жилдээ 1.1 тэрбумын орлоготой, 1.8 тэрбумын авлагатай. 
 
Шадар сайд Т.Доржханд- “Монре даатгал” ХХК-ийн эзэн. 1.0 тэрбумын орон сууцтай. 
 
Найман сайд нь Зөвлөх байсан
 
Ерөнхий сайд Н.Учрал- У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. 
 
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр- У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед нь Ахлах зөвлөхөөр, Ерөнхийлөгч болсных нь дараа Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан. 
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайд Б.Болорын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 онд Гадаад харилцааны дэд сайд болсон. 
 
Сангийн сайд З.Мэндсайхан- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. 
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан- Ерөнхий сайд Сү.Батболдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх байсан. 
 
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр- МАН-ын дарга Сү.Батболд, Ө.Энхтүвшингийн Зөвлөхөөр ажиллаж байсан.
 
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан- 2001 онд Увсын уугуул, УИХ-ын гишүүн Н.Баяртсайханы туслах болж, 2006 Н.Баяртсайханыг Сангийн сайд болмогц Зөвлөх нь болж дэвшсэн. 
 
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням- Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба агсны зөвлөх, Боловсролын сайд Ё.Отгонбаярын зөвлөхөөр ажиллаж байсан. 
 
Зургаан сайд нь угсаа залгамжлагч
 
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр- Аав Ш.Жадамба нь 1990-1996 онд Д.Бямбасүрэн, П.Жасрайн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. 
 
ЭМ-ийн сайд Э.Батшугар- Аав Н.Энхбаяр нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан- Төрсөн ах С.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн, Онцгой байдал эрхэлсэн Шадар сайдаар ажиллаж байсан. 
 
ГБХНХ-ын сайд Т.Аубакир- Нагац ах Х.Баделхан нь өмнөх парламентад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. 
 
Шадар сайд Т.Доржханд- Хадам аав У.Уламбаяр нь 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн дэд сайдаар ажиллаж байсан. 
 
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням- Хадам аав Д.Цахилгаан нь 1994-2001 онд буюу БНХАУ-д хамгийн олон жил Элчин сайдаар суусан хүн. Мөн Австрали, Шинэ Зеланд, Пакистанд хавсрах суух Элчин сайдаар ажиллаж байсан. 
Зургаан сайд нь багш байсан
 
Ерөнхий сайд Н.Учрал- Их Засаг их сургуулийн ТУЗ-ийн дарга, Рояаль дээд сургуулийн Ерөнхий захирал, Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч байсан. 
 
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир- Тэнгэр дээд сургуулийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат- Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 
 
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням- МУБИС-ийг Нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 
 
ЭХ-ний сайд Б.Найдалаа- СЭЗДС-д Эдийн засгийн онолын багшаар таван жил ажилласан. 
 
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр- Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд Эрх зүйн багшаар зургаан жил ажилласан. 
 
Таван сайд нь Засаг дарга байсан
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан- Нийслэлийн Засаг даргаар нэг жил ажилласан.  
 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат- Хэнтийн Хэрлэн сумын Засаг даргаар дөрвөн жил, Хэнтий аймгийн Засаг даргаар нэг жил ажилласан. 
 
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан- Хан-уул дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан. 
 
Батлан хамгаалахын сайд Д.Батлут- Орхон аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан
 
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир- Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан байдаг. 
 

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188