• Өнөөдөр 2026-04-07

МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026-04-07,   135

    Монголын үндэсний бөхийн холбоо Монголын Стронгмэний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тус санамж бичигт Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Стронгмэний холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Шинэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар гарын үсэг зурлаа.

    Санамж бичгийн хүрээнд талууд стронгмэн спортыг Монгол Улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд бөхчүүд хүчний дасгал сургуулилалт хийх явцад хориотой эм бэлдмэл хэрэглэхгүйгээр хүчийг нэмэгдүүлэх сургалт хийх юм. Монголын хамгийн “ХҮЧТЭЙ БӨХ” ба “ХҮЧТЭЙ ЗАЛУУ”-г шалгаруулах үндэсний тэмцээнийг хоёр жилийн давтамжтайгаар хамтран зохион байгуулна.

    Үндэсний бөхийн тамирчдын хүч, тэсвэр тэвчээрийг стронгмэн спортын сорилуудаар дамжуулан үзэгчид, хүүхэд залууст шинэлэг сонирхолтой байдлаар үзүүлнэ. Шинэ төрлийн контент бүтээх, тамирчдын ур чадварыг олон нийтэд таниулах, Монгол үндэсний спортыг дэлхий нийтэд сурталчлахад хувь нэмэр оруулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэн хамтран ажиллах юм.

 


МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-07 16:59:28
    Зочин: Допингийн арай соёлтой хэрэглээг л дэмжиж байна гэж ойлгогдож байна гэж ойлгох уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188