
-Аавынхаа нэрэмжит “U17”, “U23” ангиллын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа, Танд болон танай сайтын хамт олонд нь ажлын амжилт хүсье.

-Үүнээс өмнө Ц.Жигдэн багшийн нэрэмжит олон хотын тэмцээн гэж болдог байсан. Тэр тэмцээнийг хэдэн жил зохион байгуулан явуулсан бэ?
-Аавын маань нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өмнө нь таван удаа болж байсан. Энэ жил зургаа дахь удаагаа амжилттай сайхан зохион байгуулагдлаа.

-Аавынхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах санаа хэзээ анх төрсөн бэ?
-Аавыгаа бурхан болсноос хойш бодож явдаг байсан.

-Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээнийг анх шавь нар нь санаачилсан юм уу?
-Одоогоос 12 жилийн өмнө олон улсын шүүгчийн зэргээ авчихаад аавынхаа нэрэмжит тэмцээнийг хийх санаа төрсөн. Тэгээд аавынхаа шавь спортын мастер, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш Ц. Ганбат, чөлөөт бөхийн спортын мастер Н.Луу ах болон бусад шавь, нартай нь ярьж байгаад сургуулийнхаа зааланд анх удаа зохион байгуулж байсан. Дараа дараагийн тэмцээнүүдийг отгон шавь нарынх нь нэг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Б.Азжаргал болон бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн.
.jpg)
-О.Балжинням аварга Ц.Жигдэн багшаар анх чөлөөт бөх заалгаж байсан гэдэг. Өөр аавын тань шавь нараас тив, дэлхийн аварга болсон шилдэг бөхчүүд байгаа биз дээ?
-Тийм ээ, О.Балжинням аваргын бөхийн гараагаа чөлөөт бөхөөр эхэлж, самбо, жүдо бөх рүү орсон байдаг. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ, улсын заан С.Сүхбаатар, самбо бөхийн спортын мастер, улсын заан Ө.Тулгаа, чөлөөт бөхийн спортын мастер, улсын начин Т.Бат-Эрдэнэ, чөлөөт бөхийн дэлхийн цомын аваргын тэмцээний мөнгөн медальт ОУХМ Д.Болд, ОУХМ, дасгалжуулагч Б.Лхажав, ОУХМ Б.Жавхлантөгс, спортын мастер Г.Болд тэргүүтэй олон бөхийг төрүүлэн гаргасан байдаг.

-Шавь нараас нь олон шилдэг дасгалжуулагч төрөн гарсан байх аа?
-Тийм ээ, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын аварга, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, 73-р сургуулийн багш, ОУХМ, дасгалжуулагч Б.Лхажав, ОУХМ, аймгийн арслан Л.Сосор, Спортын төв сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч, багш Г.Пүрэвбаатар агсан, ҮБИС-ийн зөвлөх, багш, дасгалжуулагч, спортын мастер Ж.Цогоо нар бий.

-Ц.Жигдэн багш Увс аймгийн ямар сумын уугуул хүн бэ?
-Аав Увс аймгийн Тэс суманд төрж, өссөн хүн. Залуу, халуун насаа нутагтаа бөхийн төрлүүдийг хөгжүүлэхэд зориулж явсан.

-Ц.Жигдэн багш бага, залуудаа барилдаж явсан юм болов уу?
-Аав залуучуудын УАШТ-д сайн барилдсан учир Увс аймгаас Монгол Улсын залуучуудын шигшээ багт тамирчнаар авсан юм билээ. Шигшээ багт ирэх үед нь Х.Баянмөнх аварга “За Ц.Жигдэн минь чи залуу хүн. Боловсрол, мэргэжилтэй болж нутаг, усныхаа хүүхэд, залуучуудын ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй. Увс аймагт дасгалжуулагч хэрэгтэй байгаа. Чамаас өөр чөлөөт бөхийн дасгалжуулагчаар суралцах боломжтой, чөлөөт бөхийг мэдэх залуу, ирээдүйтэй хүн алга байна. Чамайг л сургуульд явуулж дасгалжуулагч болгомоор байна даа” гэж аавыг ятгаж, зөвшөөрүүлээд Болгар Улс руу Биеийн тамирын дээд сургуульд явуулсан байдаг.

-Аав тань хэдэн оноос чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм бэ?
-Болгар Улсад чөлөөт бөхийн дасгалжуулагчаар төгсөж ирээд 1960-аад оны дунд үеэс багш, дасгалжуулагчийн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байдаг.

-Дархан хотод хэдэн онд шилжиж ирсэн юм бол. Намайг бага байх үед Ц.Жигдэн багш Дарханд их алдартай дасгалжулагч байсан гэхээр олон жил Дархан хотод ажиллаж амьдарчээ?
-Тийм ээ, аав 1980 онд Дархан–Уул аймагт томилогдон очсон байдаг. Чөлөөт бөхийн дасгалжуулагчаар тасралтгүй 26 жил ажилласан.

-Та багадаа чөлөөт бөхөөр барилдаж байсан уу?
-Би багадаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан. Хэд хэдэн тэмцээнээс медаль авч байлаа. Мөн бага дүү Ж.Одхүү маань өсвөр үеийн улсын аварга болж байсан.

-Та чөлөөт бөхийн Олон улсын шүүгч хүн. Аавынхаа мэргэжлийг өвлөн дасгалжуулагч болох мөрөөдөл бий юу?
-Мөрөөдөл байлгүй яах вэ. Тэр мөрөөдөлдөө хүрэх гээд л зүтгэж явна. Саяхан Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн найзтайгаа хамтран чөлөөт бөхийн “Тас” клубийг нээн ажиллуулахаар болсон. Бид клубийн бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Хамтрагч маань МУГТ, улсын начин Адъяатөмөр гуайн хүү гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Одоо жил бүхэн залуучуудын УАШТ Ц.Жигдэн багшийн нэрэмжит болон зохион байгуулагдах уу. Зөвхөн энэ жилийн УАШТ-ийг нэрэмжит болгон явуулж байна уу?
-Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулагддаг улсын чанартай тэмцээнүүд голдуу тив, дэлхий, олимпын наадмуудад алдар нэрээ цуурайтуулж явсан тамирчид, дасгалжуулагчдын нэрэмжит болон зохион байгуулагддаг юм.
Энэ жил Дархан-уул аймгийн Засаг даргын ивээл дор Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбоо “U17” болон “U23” насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймагтаа авсан. Аав маань хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй. Харин үр хүүхдүүд нь түүнийг үргэлжлүүлэн хийж, нэр хүндийг нь хадгалан, алдаршуулж явна гэж боддог.
-Аавынхаа намтар, түүхийн дурсамжийн номыг бүтээх санаа бий юу. Ер нь дараа, дараагийн он жилүүдэд аавдаа зориулан ямар бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Аавын маань шавь нараас олимпын наадамд зургаан шавь нь барилдаж, самбо, жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн болон дэлхийн цомын аваргад 20 гаруй шавь нь зодоглож байсан. Давхардсан тоогоор дэлхийн аварга цолыг найман удаа, мөнгө, хүрэл медалийг 20 гаруй удаа хүртсэн байдаг юм билээ. Тиймээс дурсамж номыг нь бүтээх санаа байгаа.
| Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй |
|
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |