Н.Учралын Засгийн газар улс төрийн “зодоон” дундаас тал бүрийн фракцын төлөөллийг багтаах гэж удаан дуншсны эцэст өнгөрсөн баасан гарагт учраа олж, танхимаа бүрдүүллээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засгийн эмзэг цаг үед бүрдсэн Засгийн газар гэхэд ард түмнээс өндөр хүлээлт авч чадахааргүй Засгийн газар бүрдсэн гэх яриа сүүлийн хоёр хоногийн сошиалын шуугиан болов.
Гэхдээ энэ удаагийн Засгийн газрыг Н.Учрал илүү тогтвортой, удаан хугацаанд барихын тулд фракц бүрд эн тэнцүүхэн суудлаа хувааж өгөөд, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээ аль болох улс төрийн гацаагүй дэмжүүлэхээр танхимын сайд нараа бүрдүүлсэн байна.
Мэдээж Н.Учралын учиртай бүрдсэн Засгийн газар эдийн засаг, иргэдийн өмнө том хариуцлага үүрэх цаг үед ирчихсэн гэдгийг сануулах нь илүүц биз. Эхний ээлжинд тэд түлш, шатахууны хязгаарлалтаа шийдэж, үнэ тогтворжуулах арга хэмжээг нэн яаралтай авахгүй бол хаврын тариалалт эхэлж, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ цаг үед дэлхийн зах зээл дээр цаг минутаар газрын тосны үнэ савалж байна. Тиймээс тэд түлш, шатахууны гол импортыг бүрдүүлэгч, ОХУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, үнэ тогтворжуулах, нийлүүлэлтийг хэвийн барих яриа хэлэлцээр зайлшгүй хийх цаг үед ирчихсэн гэсэн үг.
Н.Учралын Засгийн газрын сайд нарыг томилгоог улсаараа чих тавин хүлээж суусан дараагийн гол асуудал нь төсвийн тодотгол байлаа. Өөрөөр хэлбэл, салбар бүрт санхүүгийн хүлээлт үүсэж, төсвийн орлого тасалдаад байна. Тиймээс Н.Учралын Засгийн газар хэт өөдрөг төсөөлөлттэй төсвийн төсөөлөлдөө хүрч чадахгүйгээс гадна төсөвт тодотгол хийхгүй бол салбар бүрийн орлого тасалдаж, цалин тэтгэврээс өөрөөр санхүүжилтээ тавьж байгаа төрийн байгууллага байхаа болиллоо үнэндээ.
Өнөөдрийн байдлаар үнийн өсөлттэй холбоотой эдийн засаг саарч, 700 тэрбум төгрөгийн татварын орлого дутчихсан, тэр чинээгээрээ төсвийн орлого тасалдахаар байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр чуулганы хуралдаан дээр сануулж байлаа.
Эдийн засагт хүндрэл үүсэхийн хэрээр эдийн засагтайгаа хамт эрүүл мэндийн салбар нуран унаж байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагууд санхүүжилтгүй болоод удаж байна. Үүндээ эрүүл мэндийн салбар улаан гэрэл анивчуулсан байгааг энгийн иргэн бэлэхнээ хэлнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын санг мөнг гахай болгож ирсэн улстөрчдөөс салгаж, энэ салбарт эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.
Н.Учралын Засгийн газрыг бүрдүүлэхэд мөн ч олон улстөрч цомхон Засгийн газрыг хүсэж байлаа. Ингэхдээ төрийн бүтцийн хамгийн цомхон, хүртээмжтэй үр ашигтай талаас нь харж чадвал дэмжиж ажиллахаа ч илэрхийлсэн олон хүн бий. Тиймээс томилогдоод дөрөвхөн сар болсон дэд сайд нарыг чөлөөлж, Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд суудалтайгааа үлдсэн. Цаашлаад Ерөнхий сайд Н.Учрал төрийн албаны цомхтгол эзнээ олохгүй байна. Дарга нарын тоог цөөлж, давхардсан орон тоонуудын чиг үүргийг ялгаж салгаж шийдвэрлэнэ гэдгээ мэдэж байлаа. Угтаа бол өмнөх Засгийн газраас 14 мянган төрийн алба хаагчийн ажил, чиг үүргийндавхардлыг арилгах зорилгоор чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл энэ чөлөөлт байгаа оноогүй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал сануулж байлаа.
Цаашлаад Н.Учралын Засгийн газраас хүлээх хамгийн том хүлээлт нь Татварын багц хууль байна. Аж ахуйн нэгж, иргэд Татварын хуулийг чих тавин хүлээж буй. Улмаар Ерөнхий сайд Н.Учралын Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын бүх хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж байгааг иргэд анхааралтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг санаачилгаар “Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаас чөлөөлнө. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог хална” хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байлаа.
Энэ мэтчилэн Н.Учралын Засгийн газар яаралтай хэрэгжүүлэх, хүлээлт үүсгэсэн ажлууд ээлж ээлжээрээ, хавтас, хавтсаараа сайд нарын ширээн дээр овоорч байна. Үнэндээ эирэх хавар иргэд бүсээ чангалахаас аргагүй, эдийн засгийн хүндэрлүүдтэй нүүр тулах нь гарцаагүй боллоо. Гагцхүү Н.Учралын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлдэггүй юмаа гэхэд дордуулахгүй, эдийн засгийн эрсдлээ даагаад гараасай даа.
| ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД |
|
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |