• Өнөөдөр 2026-04-06

Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв

2026-04-06,   119

     Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд боллоо. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлэв.

    Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Шөвгийн дөрөвт "Сүлд" спорт хороо, “Хемон Констракшн” ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Зорчигч Тээвэр-2” ОНӨААТҮГ, “Монзол” групп, “Блю Драгон” ХХК, “Нэгдэл” клуб, "Таван Хан" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарлаа.

   Шөвгийн наймд улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардуулсан юм. Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад МҮБХ болон аваргууд, “Таван-Хан” дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

   Мөн Г.Эрхэмбаяр аваргад Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын үе тэнгийнхэн буюу “Монгол-95” клубээс хүндэтгэл үзүүлсэн байна. Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт 14:30 цагаас Алтанцомын төлөөх хагас шигшээ барилдаантай. Тус барилдаанд дараах дөрвөн баг хүч үзнэ. “М-СИ-ЭС ЭНЕРЖИ” vs “ХАМАГ МОНГОЛ”, “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” vs “АПУ СКАЙТЕЛ” багууд өрсөлдөх юм.

 


 

 


Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188