• Өнөөдөр 2026-04-06

Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо

     Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Киргизстан Улсыг зорилоо. Мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зорин мордлоо.

   Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны дөрөвдүгээр сарын 7–12-ны өдрүүдэд Киргизстан Улсын Бишкек хотноо зохион байгуулагдах бөгөөд Азийн шилдэг бөхчүүд хуран чуулж, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх өндөр ач холбогдолтой тэмцээн юм.

   Монголын баг тамирчид маань сүүлийн саруудад нэгдсэн бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангаж, дасгалжуулагчдын нарийн төлөвлөгөө, спорт шинжлэх ухааны дэмжлэгтэйгээр бэлтгэлээ базаан энэхүү хариуцлагатай тэмцээнийг зорьж байна.

 


 

 


Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188