• Өнөөдөр 2026-04-07

Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

2026-04-07,   108

    Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, улсын өсөх идэр начин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Довдонгийн Дашжамцын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд болж өндөрлөв.  

   УАШТ-д 17 аймаг, 15 клубийн 648 тамирчин оролцлоо. Тэмцээнд охид, хөвгүүдийн  ангилалд 36 жингээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. “Женко” клубийн хүүхдүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Бага нас:

52 кг-д Цэлмүүлэй мөнгөн медаль

+63 кг-д Ц.Арвин алтан медаль

Ахлах нас:

54 кг-д Г.Гийгүүлэн хүрэл медаль

65 кг-д Г.Энхжин хүрэл медаль

-72 кг-д Б.Номуунзаяа мөнгөн медаль

-80 кг-д И.Энэрэл мөнгөн медаль тус тус хүртлээ.


 

 


Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188