“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарыг хойшлуушгүйгээр баривчилж, 48 цаг саатуулсан байдаг. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ноцтой хэд хэдэн сэжүүр илэрчээ. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий бүхий үгсэн тохиролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэнэ.
АТГ-ын мөрдөгчид В.Адъяа, Б.Эрдэнэцогт, Х.Азжаргал нарт холбогдох хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргээлээд байна. Одоогийн байдлаар уг хэрэг прокурорт шалгагдаж байгаа бөгөөд хэрхэх нь тодорхойгүй байгаа аж.
АТГ-аас өгсөн мэдээллээр “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Р.И” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоолоо. Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ” гэсэн байдаг.
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЪЯА: ДӨРВӨН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР 100 САЯ ТӨГРӨГ АВСАН ГЭДЭГ НЬ ОЛОН ХЭРГИЙГ ХОЛЬЖ СОЛЬЖ БАЙНА
Тэгвэл бид энэ талаар “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Адъяатай холбогдож тодрууллаа.
-Таныг 100 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Өнгөрсөн хоёрдугаар сараас хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. АТГ-аас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа. Одоогийн байдлаас прокурор хянах, шалгаж тогтоох, тодруулах арга хэмжээ авагдаж байна. Тийм учраас биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Харин хэрэг шалгагдаад дуусахаар нарийн, тодорхой мэдээлэл өгч болох байх.
-Та ажлаа хийж байгаа юу. Мөн тантай хамт шалгагдаж байгаа Б.Эрдэнэцогт, Х.Азжаргал нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн үү?
-Түр хугацаанд ажлаасаа түдгэлзсэн байгаа. Хэрэг хянан шийдэгдэх хүртэл ажлаа хийхгүй, энэ ч зөв байх. Б.Эрдэнэцогт, Х.Азжаргалын тухайд мөн ажлаасаа түдгэлзсэн болов уу. Нэг нь ажлаа хийж байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна.
-Таныг “Эрчим хүчний төсөл”-2 хөтөлбөрийн хүрээнд ажил гүйцэтгэсэн компаниас дөрвөн удаагийн үйлдлээр хахууль авсан гэсэн. Энэ үнэн үү?
-Хэрэв дөрвөн удаагийн үйлдлээр гэж тогтоосон болон олон хэргийг хольж сольжээ. Би тийм зүйл хийгээгүй, аваагүй.
| “ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ |
|
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |