Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар олгосон гэх мэдээлэл бий. Тодруулбал, тэрбээр С гэх компанид 2000 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх.
Түүнээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар олгосон эсэх талаар тодруулахад “2021 онд нэг компани найман аймагт олон улсын сүлжээ зочид буудал барихаар төлөвлөж байгаа. Түүний нэг нь танай аймаг гээд бидэнд зочид буудал барих хүсэлт явуулсан. Тухайн үед аймгийн ой тохиож байсан учир зөвшөөрчихсөн юм. Тэгээд 2022 онд таван давхар карказ босгочихоод үйл ажиллагаа нь одоог хүртэл зогсчихсон байгаа. Бусад аймгуудад ч үйл ажиллагаагаа явуулаагүй гэсэн. Тийм учраас өнгөрсөн нэгдүгээр сард намайг бусдад хууль бусаар газар олгосон хэмээн үзэж, шалгаж байгаа нь үнэн. Аймгийн Засаг дарга бусдад газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаагаар олгож болдог. Би тус компанид төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгосон. Түүнийг минь хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Гэхдээ шалгалтын ажиллагаагаар гэм буруугүй, бусдад хууль бусаар газар олгоогүй гэдэг нь тодорхой болох байх. Тус компанийн үйл ажиллагаа үргэлжилж, зочид буудалтай болвол сайн л байна. Одоогийн байдлаар тус газрыг өөр зүйлд ашигласан зүйлгүй. Сонгууль дөхчихсөн болохоор нэгнийгээ харлуулах ажил давхар байна гэж үзэж байна” гэсэн юм.
.jpg)
450 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 60 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ЦАГААНХҮҮГИЙН МӨНХБАТ
Тэрбээр 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Комюьютерийн програм хангамжийн инженер мэргэжилтэй, Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна. 2001-2003 онд "Ньюфийл" ХХК-д инженер, 2003-2005 онд "КЭПСА" ХХК-д захирал 2007-2012 онд "Сатилайт Повер" ХХК-д ерөнхий захирал, 2012-2014 онд Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх, 2017-2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байгаа. Мөн тэрбээр 2012 оноос Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2015 оноос Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2020 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2017 оноос одоог хүртэл Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын тэргүүний ажилтан, Барилга хот, байгуулалтын яамны тэргүүний барилгачин цол хүртэж байжээ. Ц.Мөнхбат нь хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ 231 сая 884 мянган төгрөгийн орлоготой, 450 сая төгрөгийн орон сууцтай, 20 сая төгрөгийн машинтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 48 сая төгрөгийн малтай, гурван тусгай зөвшөөрөлийн эрхтэй хэмээн мэдүүлсэн байна.
| БУСДАД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ГЭХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |