Онцгой байдлын хэдэн аврагч ажлаа хийж яваад амиа алдсаар дуусах нь ээ. Гал гарах болгонд л аврагч амиа алдлаа гэх харамсалтай мэдээ дуулдах боллоо. Сүүлийн таван сарын хугацаанд таван алба хаагч галд өртөж, амиа алдсан байна. Оны өмнөхөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд гацуур модны чимэглэл шатаж, гал унтраахаар ажилласан 27 настай аврагч амиа алдсан бол 60 тоннын газ дэлбэрсэн том ослын үеэр нэг шөнийн дотор цэл залуухан гурван аврагч алтан амиа өргөсөн. Харин өчигдөр Баянхошуунд байрлах гурван давхар дэлгүүр шатахад мөн л онцгой байдлын аврагч амиа алдсан гэх харамсалтай мэдээ олны сэтгэлийг өвтгөж байна. Энэ болгонд Онцгой байдлын Ерөнхий газрынхан "Талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгоно" гэх мэдэгдэл хийгээд өнгөрөөс цаашгүй байсаар амиа алдсан аврагчийн тоо нэмэгдсээр байна. Албаныхан аврагчид олноороо галд өртөж, амиа алдаад байгаа учир шалтгааныг хэрхэн тогтоож байгаа вэ. Аврагчдын гал унтраах арга техник нь буруу байгаа юм уу. Багаж, хэрэгсэл тоног, төхөөрөмжийн дутагдалаас болж аврагчдаа олноор нь алдаад байгаа юм уу гэдэгт даруй анхаарах цаг болжээ. Хэчнээн аврагчийн алтан амийг үнэгүйдүүлж, ар гэрийнхнийг нь өнчрөөж байж энэ гажуудлыг засаж, залруулах вэ, Онцгой байдлын Ерөнхий газрынхаан. Хэрвээ гал унтраах үеэр ашиглах багаж, тоног төхөөрөмж байхгүй бол төсвөө нэмүүлж, шаардлагатай байгаа шат, шүршигч авах хэрэгтэй бол тусламж гуйгаад ч болтугай авах хэрэгтэй юм биш үү. Бусад улс орнууд галыг холоос унтраах, арга техникт суралцаж, багаж, хэрэгслээр бүрэн хангагдсан нөхцөлд ажилладаг болсон байна. Улаан нүүр, шалдан гараараа гал руу орохоос илүүтэйгээр бусад орны туршлага, сүүлийн шинэ аргуудаас суралцаж, аврагчдаа чадавхжуулж, ядаж галаас авармаар байна. Одоогийн нөхцөл байдалд аврагчид ямар хувцас өмсөж, ямар багаж, хэрэгсэл хэрэглэж, ямар аргаар гал унтрааж байгаа болоод олноороо амиа алдаад байна вэ.

Олон нийтэд мэдэгдсэн нь л дээрх явдлууд боловч орон нутагт хэчнээн алба хаагч амиа алдаж байгааг таашгүй. Зөвхөн галд өртсөн гэлтгүй Онцгой байдлын аврагчид жилийн дөрвөн улирал гал түймэр, үер ус, цас зуд, осол аваараас бусдын амь, эрүүл мэндийг авран хамгаалахаар хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Тэд ч энэ үүргээсээ ухрах ёсгүй нь үнэн. Гэхдээ сүүлийн үед олноороо амиа алдаад байгаа аврагчдаа аюулаас яаж аварвал зохистой вэ. Хэдэн жилийн өмнө аврагчид баггүй гал унтрааж, амаа таглаж байгаад бусдыг авардаг байсан. Энэ байдал хэвээрээ гэж үү. Шадар сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нар дээрх ноцтой асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Энэ удаад ямар нэгэн шийдэл гаргаж, аврагчдаа аврахгүй бол Монголын Онцгой байдлынхан галд өртсөөр дуусах нь ээ.

Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж улсын хэмжээнд 57 хувь, хувцас, хэрэглэл 40 орчим хувийн хангалттай байдаг. Алба хаагч бүрийн багаж хэрэгслийн хувьд 32 хувийн хангалттай байгаа. Мөн 10-15 жил тутамд парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Олон салбар нэгж байдаг болохоор хүртээмж нь хүрдэггүй асуудалтай зүйл байдаг. 2024 оны төсөв нэмэгдсэн ч алба хаагчдыг хувцас, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадахгүй байгаа. Хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд хоёр их наяд төгрөг шаардлагатай гэсэн тоон мэдээлэл бий. Ковидын үед болон Хэмнэлтийн хуулиар алба хаагчдынхаа хувцсыг шинэжилч чадаагүй. Улсын хэмжээнд шатны зориулалттай 20 машин бий. Улаанбаатарт 15, орон нутагт таван машин байгаа. Эдгээр шатны машин дээд тал нь 30 метр буюу есөн давхар хүртэл гарсан гал түймэр, гамшиг осолд ашиглах боломжтой. Улаанбаатар хотод 10-с дээш давхартай 198 барилга байгууламж бүртгэгдсэн байдаг. 10 давхараас дээш гарсан галыг унтраах, тэнд гарсан хохирлыг бууруулахад шатны өндөр, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Засгийн газар хоорондын буюу Франц, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл, хэлэлцээрийн хүрээнд 2024-2026 оны хооронд 18 авто машин авна. 32-42 метр сунадаг буюу 10 давхараас дээш гарсан гал унтраах 15 шатны машин, хөөсөөр гал унтраах зориулалттай гурван машин нийлүүлэгдэнэ" гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян онцолж байсан юм.
| АВРАГЧДАА АВАРЪЯ |
|
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |