“БАЛДОРЖ” шагналт анхны редакц ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын хамт олон шинэ оны босгон дээр шилдэг бичлэгийн эздээ тодрууллаа. Улиран одож буй 2021 онд Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн мэдээллийн сайтын өнгө төрхийг бий болгох үйлсэд оюун санаа, мэдрэмж, эрэл хайгуул, зогсолтгүй хөдөлмөрөө дайчлан зүтгэж, улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн дараах сэтгүүлчид маань 2021 оны шилдэг шагналыг хүртэв.

Сэтгүүлч Б.Цогтбаяр өнгөрч буй онд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ахын хөвгүүд төрийн албанд газар, хэлтсийн дарга болцгоожээ”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар”” цуврал нийтлэл, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвөөс хонхойтол авдаг тендерийн мафи”, ““Зангараггүй” Г.Занданшатар унах уу”, “Херо Б.Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг”, “Догоо зааны хүү, охин, хүргэн бэрүүдийн 76 компани, ТББ”, “Б.Жавхлангийн завхрал” цуврал шинжлэлт нийтлэлүүд, “SOS:Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтантариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр” цуврал сурвалжилга, “Цар тахлаар өөд болсон талийгаачийн сүүлчийн зам” сурвалжилга, “Төрсөн” газраа мөхөх тавилантай байжээ, АН” улс төрийн тойм, “Зүрх анагаагч” хөрөг тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвисан тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртээв.

Сэтгүүлч Д.Чанцалдулам нь “Тэрбум мод тарих аян Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” цуврал, “Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" монгол малын мах хоол биш, хор болсон уу” цуврал, “Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан, хүнд хүчир ажил хийх унаач хүүхдүүдийн гунигт тэмдэглэл” цуврал, “Талийгаач охин бусдын дарамт, хүчирхийлэлд байгаагаа ангийн багш, сургуулийн захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ” цуврал сурвалжилга, “Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” цуврал, “Дүүгээ хайсан харгуй тэмдэглэл”, “Үүр шөнийн заагаар тэнгэр, газар руу салсан эгч, дүүгийн эмгэнэлтэй түүх” тэмдэглэл, ““Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан”, Долдугаар сарын 1-нд хүүгээ алдсан Д.ТУНГАЛАГ: “Гүрээний судсаа буудуулсан хүү минь цусаа гоожуулаад зугтаж явахад нь цагдаа нар араас нь хөөж, нэмж зодсон байсан” ярилцлага тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвисан тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ШАГНАЛ” хүртээв.

Сэтгүүлч Б.Бадралмаа “Үр могой” үүрлэсэн Монголын улс төр, “Дөрвөн тэрбум төгрөгөөр амаа үдүүлсэн “жижигхэн” УИХ” улс төрийн нийтлэл, ““Тэнүүн Огоо” компанийнхан тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангаагүйн төлөө нэгэн бүсгүйн амьдрал золиослогдлоо” цуврал сурвалжилга, “Хамгийн гоё өнгөтэй харандаа” гарчигтай нийтлэл тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвихаас гадна хамт олондоо тусархаг, үлгэр жишээ сэтгүүлч байсаар ирсэн тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” хүртээв.

Зураглаач Т. Баярсайхан нь Уран бүтээлчийн гэгээлэг, цаг наргүй хөдөлмөрт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, сайтынхаа зурган болон видео контентийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна “Бүтээх агшин” буланг санаачлан мэдээллийн сайтад жишиг болгон амжилттай үргэлжлүүлж байгааг тань үнэлж, ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” шагнал хүртээв.
.jpg)
Залуу сэтгүүлч Б.Гүнжид нь “Зүрх зүсэж, сэтгэл шимшрүүлсэн осол буюу 17 зүрх зогссон нь” цуврал тэмдэглэл, “Утга зохиолын “Аварга мод" ургуулагч”, “Амьдрахын төлөөх тэмцэл ба хүлээлт” хөрөг, “Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагчийн гэргий С.БААСАН:Хань минь намайг насаараа эрхлүүлсэн, Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, шагналаа өөрөө авсан, “Домогт аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.ТАМИР:Хатуу, ширүүн үгтэй ч миний хань хүний хайлан, хүн чанарын дээд байсан даа”, “Ц.ЦОГТБААТАР:Олимпын маделиа аавынхаа зургийн хажууд өлгөчихөөд, хүүгээ энгэртээ эрхлүүлээд сууж байна”, “Токиогийн олимпын шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ:Дэвжээн дээр “Өөрийнхөө хэн болохыг заавал харуулна” гэж амлаад гардаг”, “Сэтгүүлч Ж.Барамсайн охин Б.ХОНГОРЗУЛ:Миний аав Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн анхдагч нь яах аргагүй мөн”, ““Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ:Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү дээ”, “Ч.Лодойдамбын охин Л.НАСАНБАТ:Аав, ээжийн охин болсон хувь заяандаа баярлаад баршгүй” тэргүүтэй ховор, сонирхолтой ярилцлагуудыг уншигчдад хүргэснийг тань үнэлж, “ЭРГЭЛТ.МН” мэдээлийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртээв.

Монголын цахим мэдээллийн ертөнцөд мэргэжлийн сэтгүүл зүйн ур чадвар, нийтлэлийн өнгө төрх, эрэл хайгуул, бодит үнэний дуу хоолой болохоор ажиллаж буй бидний дундаас оюутан сэтгүүлч А.Азсайханд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” шагнал хүртлээ.
| “ЭРГЭЛТ”-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО |
|
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |