“Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг 2024 оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Энэ оны долоодугаар сард болох “Монголын Эдийн засгийн форум 2024”-ын хүрээнд зохион байгуулах гэж буй тус форумын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Монголын Эдийн Засгийн Форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор бүсчилсэн хөгжлийг шинэчлэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Улаанбаатар хот хэрхэн яаж хөгжлийн загвараа сонгох вэ, бидний боломж бололцоо, сул тал юунд байна вэ гэдгийг хэлэлцээд, давуу талаа бусад аймаг, бүсүүдтэйгээ хэрхэн хамтарч ашиглах вэ гэдгийг уг форумаар хэлэлцэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг ярина. Өдгөө зарим дүүрэг нь 5000 гаруй хүнтэй байхад зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Ийм их хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаашралтай, хүнд сурталтай байдаг. Тиймээс одоогийн засаг захиргааны нэгжийн хуваарилалт Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт дүгнэлт хийж, ямар байдлаар засаг захиргааны шинэчлэл хийвэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөж болохыг хэлэлцэнэ.
Мөн дагуул хотын асуудлыг ярилцана. Тодруулбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд Төв аймагтай холбогдох “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох томоохон давуу талтай.
Түүнчлэн дэд бүтцийн хомсдолын асуудал бий. Дэд бүтцийн хомсдол бол эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Тухайлбал, хотын захын бүс рүү тэлэлт хийж, барилга байгууламжаа төлөвлөхөд эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдэг. Үүнийг том зургаар нь харж, томоохон шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийн асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг харж чадахгүй.
Тиймээс дээрх дөрвөн гол сэдвийн хүрээнд олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан бид холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна гэв.
“Монголын Эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: Монголын Эдийн засгийн форум хотын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хамтран тусгайлан форум зохион байгуулж байгаагүй. Форумын зорилго бол нийгэмд ойлголцол, зөвшилцлийг бий болгох, тодорхой шийдлүүдийг тал талаас нь хэлэлцэхэд оршино. Мэдээж нэг өдрийн дотор бүгд нэг ойлголттой болоод зөвшилцөнө гэж байхгүй. Гэхдээ байгаа асуудлуудаа ил гаргаад, тухайн асуудлыг тал бүрээс хэрхэн харж байгаагаа хэлэлцээд, боломжит шийдлээ ярилцах эхний алхмыг хийнэ. Иймд бизнесийн болон олон нийтийн байгууллагуудыг тус форумд өргөнөөр оролцохыг урьж байна гэлээ.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” гэх дөрвөн гол сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах юм.
| “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум энэ сарын 14-нд болно |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |