Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяр гээд олон баярт үйл явдал болдог гуравдугаар сар эхэллээ. Бид энэ удаа уншигч та бүхэндээ гуравдугаар сард тоглогдох жүжиг, үзвэрүүдийн талаарх мэдээллийн хүргэж байна.
СҮҮТЭЙ ЭНГЭРИЙН АЯЛГУУ

МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг энэ оны гуравдугаар сарын 8-нд “Сүүтэй энгэрийн аялгуу” тоглолтоо хийхээр товложээ. Тус тоглолтоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хүргэж байгаа бөгөөд өөрийнхөө уран бүтээлийн шилдэг дуунуудаас хүргэхээр бэлдэж байгаа аж.
Түүнийг бид “Түвшин баяртай яваарай”, “Дуулж л явахаас даа”, “Ижий минь бодогдоно” зэрэг дуугаар нь мэдэх билээ. Мөн МУГЖ, Батсайхантай хамтран “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Санаанд илхэн хайр” зэрэг дууг хослон дуулж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.
Хаана: UB Event Hall
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын-8-нд 17:00 цагаас
Тасалбарын үнэ: 199.000 төгрөг
КЛЕОПАТРА

Түүхийн номноос хальж, хүн төрлөхтний төдийгүй соёлын дүр болон үлдсэн хэдэн хүмүүсийн нэг бол яахын аргагүй Клеопатра юм. Гоо үзэсгэлэнгийн туйл, харгис хатан ч гэж тодорхойлогддог Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь дундрашгүй оюун санаа, амар амгалан, эрх чөлөө, ялалт, агуу хайрын түүхийг өгүүлдэг. Клеопатра хатны дүрийг амилуулсан олон жүжигчин байдгаас цухас дурьдвал:
- Пайпер Лаури (Piper Laurie)- Caesar and Cleopatra (1959)
- Ронда Флеминг (Rhonda Fleming)-Serpent of Nile (1953)
- Жан Далси (Jenne D’Alcy)-Cleopatra’s Tomb (1899) зэрэг олон уран бүтээлч тус хатны дүрийг бүтээсэн байна.
Тэгвэл энэ удаад “Монгол театр”-ын уран бүтээлчид Улаанбаатар чуулгын тайзнаа тавихаар бэлдэж байна. Жүжгийн гол дүрд, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, СТА, жүжигчин Н.Баярмаа, П.Баттөр зэрэг уран бүтээлч тоглож байгаа юм.
Хаана: Улаанбаатар чуулга
Хэзээ: 2024 оны хоёрдугаар сарын 28-наас эхэлнэ.
Тасалбарын үнэ: 40.000-180.000 төгрөг
SHOW TIME 2024

Монголын хошин урлагийн ууган продакшн болох “X Tuts” продакшны уран бүтээлчид 30 жилийн ойн хүрээнд “SHOW TIME -2024” хошин урлагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна. Тэдний хувьд долоон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин тайзнаа гарах гэж байгаагаараа онцлог. Бид ““X Tuts” продакшны “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо” зэрэг эмгэнэлт драмын жүжиг болон “Сэргээш”, “Солиот эх” зэрэг олон бүтээлийг нь мэднэ.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 8
Тасалбарын үнэ: 35.000-65.000 төгрөг
LADIES FIRST

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “LADIES FIRST” концерт шоу “The Corporate Convention center”-т хоёр дахь жилдээ болно. Тус шоунд 10 уран бүтээлч оролцох бөгөөд орчин цагийн хамтлаг дуучдыг нэг дор үзэх боломжтойгоороо онцлог байна. Тухайлбал, The Lemons, A-Sound, Choi Joo, The Compass, Orgil, The Galtmah, Michelle, The Royal Heartaches, Magnet Brain, DJ Layla, Comedian Amraa нар оролцох юм.
Хаана: Corporate Convetion Center
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 8
Тасалбарын үнэ: 79.000 төгрөг
ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ

Мөрөөдлийн театрын уран бүтээлчид тайз, дэлгэцийн 23 дахь бүтээл болох “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжгийг хүргэхээр бэлдэж байна. Энэхүү жүжиг нь зохиолч Д.Мэндсайханы зохиол бөгөөд найруулагчаар нь Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Баяр жаргал, бузар булай, үнэн шударга, худал хуурмаг сүлэлдсэн хүний эрээнд орчлонд хүнээрээ байсан хүмүүс л тод өнгөтэй. Алдаж онодог, хөөсөрч бялхдаг, үгүйрч хоосордог хүний энэ орчлонд ээж үргэлж тод, үргэлж хүнлэг, цаг ямагт хайр цацруулсаар байдгийг харуулсан жүжиг юм.
Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын-8
Тасалбарын үнэ: 30.000-60.000 төгрөг
МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН

Монголын ээжүүдийн үзэх дуртай "Миний ээж хөөрхөн" баярын тоглолтыг энэ жил мөн зохион байгуулахаар болжээ. Тоглолтод, Ардын жүжигчин А.Долгор, Ж.Уранчимэг , МУГЖ, Б.Ганчимэг, Ч.Бат Эрдэнэ, Л.Болдбаатар,М.Баярмагнай, Ч.Бат-Эрдэнэ, Л.Болдбаатар, Д.Отгонжаргал, МУСТА Л.Банзрагч,Г.Эрдэнэчимэг,Б.Батцэцэглэн,Э.Дашням,Н.Дашдэмбэрэл, Г.Даваадалай, Ө.Бохьшарга, дуучин Б.Бат-Энэрэл,Г.Энхцэцэг, Ө.Лувсанцэрэн нар оролцох юм байна.
Хаана: Ulaanbaatar Palace
Хэзээ: 2024- оны гуравдугаар сарын 8
Тасалбарын үнэ: 30.000-40.000 төгрөг
EMPOWERING WOMEN 2024

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" арга хэмжээг 2024 оны гуравдугаар сарын 7 –нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч, технологийн салбарын эмэгтэйчүүд хиймэл оюун ухаан, бизнесийн аюулгүй байдал, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвийн дор хуран чуулж дуу хоолойгоо хүргэнэ.
Хаана: МҮХАҮТ-ын Их танхим
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 8
Тасалбарын үнэ: 89.000 төгрөг
БҮХ ХАЙРЫГ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ

Бүх хайрыг бүсгүйчүүддээ хошин урлаг, рок поп, нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хүрэх гэж байна. Энэхүү тоглолтоороо монгол түмний сонсох дуртай дуучид, жүжигчид хуран цуглахын сацуу уран бүтээлчид маань өөрсдийн сор болсон бүтээлээ толилуулахаар бэлдээд буй юм.
Тоглолтод, Харангын Лхагва, Ч.Бат-Эрдэнэ /МУГЖ/, М.Баярмагнай /МУГЖ/, Б.Отгонжаргал /МУГЖ/, GUYS Уугий, Б.Отгонжаргал /МУГЖ/, Дуучин Амархүү, Б.Баярцэцэг /СТА/, Пароди хамтлаг, Хөтлөгч Г.Алтаншагай, Л.Банзрагч /СТА/, Г.Эрдэнэтунгалаг /СТА/, Б.Батцэцэглэн /СТА/, Г.Даваадалай /СТА/, Ө.Бохьшарга СТА -нар оролцох товтой байна.
Хаана: МҮЭСТО
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 7-8
Тасалбарын үнэ: 40.000-45.000 төгрөг
“ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драм

Эрэлхэг зоригт Д'Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно. Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдий ч нөхөрлөлийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.
Хаана: РЦНК
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 1-10
Тасалбарын үнэ: 30.000-80.000 төгрөг
БҮСГҮЙ

Хурд хамтлагийн эмэгтэйчүүдийн баярт зориулан жил бүр уламжлал болгон тоглодог "БҮСГҮЙ" тоглолт энэ жил ганцхан удаа болох гэж байна. Тоглолтонд ирсэн хүн бүрт Хурд нэрийн шар айраг үнэгүй бэлэг болгон өгөх бөгөөд олон гэнэтийн бэлэг та бүхнийг хүлээж байна. Бид тус хатлагийн “Бүсгүй”, “Ээждээ”, “Аавдаа”, “Хайрын Улаан Сарнай”, “Нандин Хайр” зэрэг бүтээлийг мэдэх билээ.
Хаана: UG PALACE
Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 8
Тасалбарын үнэ: 88.000-300.000 төгрөг
| ТАНИЛЦ: ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |