Гадаа хонуулах битгий хэл, хэдэн цаг гадаа зогсооход л машины хөдөлгүүр хөлдөж, асахгүй байгаа билээ. Шөнөдөө -34-48 хэм хүртэл хүйтэрч байгаа энэ өдрүүдэд хөлдүү машинаа хэрхэн асаах талаар зөвлөгөөнүүдийг нэгтгэн хүргэж байна.
1.Машиндаа суугаад түлхүүрээ нэг түлх. Бүх нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ унтраа. Хөгжим, агааржуулагч, салоны гэрэл мэт. Учир нь аккумуляторын цэнэгийг хямгадаж байгаа нь юм.
2. Хаазаа 1-2 удаа гишгэ. Магадгүй дизель машинтай бол өвлийн түлш нь жоохон ч гэсэн гүйг. Бензин машин бол шатахууны шугамын бэлэн байдлыг хангах зорилготой.
3. Одоо түлхүүрээ тултал нь дар. Тултал нь гэдэг нь эхний нэг эсвэл хоёр оролдлогоор астал нь дар. Яг асах гээд ганц хоёр тэсрээд байгаа мөртлөө асахгүй бол хаазаа ганц хоёр гишгээд өг. Асчихвал маш сайн. Харин асахгүй бол доорх зүйлсийг анхаараарай.
Хэд хэд тултал нь дараад мотор асах шинжгүй бол боль. Заавал аккумуляторын цэнэгийг дуустал дараад байх хэрэггүй. Учир нь, цэнэггүй болсон аккумулятор хөлддөг. Хөлдвөл дахин ашиглаж болохгүй. Хэрвээ цэнэггүй болтол нь дарсан бол яаралтай дулаан газарт аккумулятороо оруулаарай.
Моторыг туйлдтал нь дарснаас болж свэчэ баяждаг. Сүүлд нь хуурай болгож цэвэрлэх хэрэгтэй болно.
Асахгүй байгаа учир шалтгаанаа таамаглах. Хэрвээ аккумулятор сайн эргүүлж байгаа хэрнээ асахгүй бол ажлын холимогтой холбоотой асуудал үүссэн байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв гарц нь дулаан гараашд чирч оруулах.
Хэрвээ аккумулятор тэсэртэл нь эргүүлж чадахгүй бол холбох эсвэл өөр аккумулятороор дэмжих хэрэгтэй.
Түлхүүрээ 10 секундээс удаан эргүүлэх хэрэггүй. Ингэснээр стартер буюу манайхны хэлж заншсанаар "стачер" хэт их ачааллахаас цаашгүй юм.
Түлхүүрээ хийгээд нэг эргүүлнэ. Энэ үед хянах самбар асах бөгөөд аккумулятор цэнэгтэй байгааг заах ёстой. Хэрэв хянах самбар асахгүй бол аккумулятор цэнэггүй болсон гэсэн үг. Энэ үед машин асах боломжгүй тул, аккумулятороо цэнэглэх арга хайх хэрэгтэй.
Түлхүүрээ эргүүлж, хөдөлгүүрээ асаана. Зарим тохиолдолд машин шууд асна. Харин заримдаа жаахан ээрч асна. Харин ээрлээ гээд айх хэрэггүй. Ингэлээ гээд хөдөлгүүрт гэмтэл учрахгүй.
Машин дуугарч байгаа ч, хөдөлгүүр асахгүй байвал аккумуляторын цэнэг хүрэлцэхгүй байгаагийн шинж. Энэ үед дахин түлхүүр түлхэх хэрэггүй. Учир нь аккумуляторын цэнэг дуусчихаж мэдэх талтай.
Хөдөлгүүр асахгүй бол хоёр минут хүлээгээд дахин оролдоорой. Ингэснээр зарим тохиолдолд аккумулятор хөдөлгүүрийг асаах хэмжээний цэнэг авч болох юм.
Ассаны дараа яах вэ?

Ассан бол, асаж байна гээд л таван минут нормалдаад унтраагаад явчихаж болохгүй. Энэ үйлдлээ олон хийдэг бол бүр ч болохгүй. Учир нь жанам аккумуляторыг цэнэглэж амжихгүй. Зүв зүгээр асаж байсан мотор нэг л өдөр асахаа больчдог.
Тэгэхээр мотор халсны дараа машиныг хөдөлгөхгүй буцааж унтраах гэж байгаа бол бага зэрэг хааз өгч хэдэн минут нормалдах хэрэгтэй. Ингэснээр жанам аккумуляторыг цэнэглэж дараа асах нөөцийг бүрдүүлнэ.
Хайбрид машины хувьд мотор халсан ч бензин мотор унтрахгүй байх нь элбэг. Энэ нь энгийн зүйл тул санаа зоволтгүй. Уг нь хөдөлж эхэлвэл цэнэг дүүрч, түүний дараа амрах үйлдэл хийх юм. Унтрахгүй байна гэдэг нь том батэрэй хүйтдээд эсвэл цэнэг нь орж өгөхгүй байна л гэсэн үг. Хайбрид том батэрэй олон км гүйлттэй бол жижиг батэрэйнийхээ цэнэгийг сорж эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.
Ер нь тэгээд асалт сайтай атлаа асаагаад хөдлөхгүй бол машинаа асаагаад хэрэггүй. Нэгт байгаль орчин хоёрт эдийн засаг гуравт хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулна.
Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.
Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно
Машинаа хөлдөөхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ
- Хэрвээ гадаа машинн тавих шаардлага гарах юм бол яндангаа ямар нэг зүйлээр бөглөх. Машины тоосны алчуур байж болно. Гэхдээ яндан бөглөх мотор дахь дулаан агаарыг түр хадгалах зорилготой учир, удаан зогсох үед нэмэргүй гэдгийг сануулъя.
- Машиныхаа аккумуляторыг аваад дулаан газар хонуулах.
- Автомат асаалтын систем тавих. Моторын температурыг хэмжээд жолоочийн тавьж өгсөн температурт хүрээд машинаа асаагаад мотор халсан үед унтрана. Мөн жолоочийн тавьсан тодорхой цагт температураас үл хамаарч машинаа халаана. Өөрөөр хэлбэл орой ажил тарах, болон ажилд явахын өмнө. нэг асахдаа 10-15 мин асна. Дулаан грашид тавьснаас хямд тусна.
- Сайн бүтээлгээр битүү хучих.
- Вебасто мэтийн бензинээр өөрийгөө халаагч төхөөрөмж авч суурилуулах. Анх худалдан авахад их үнэтэй. Үр дүн сайтай.
- 25-28 орчим хэм хүйтэн хоносон шөнө бол гайгүй. Гадаа хучаад тавьчихаж болно. Гэхдээ аль болох салхи салхилахгүй газар л тавих хэрэгтэй. Харин 30 орчим юм уу түүнээс дээш хэмтэй хоновол дулаан газар л тавих хэрэгтэй. Эсвэл нөмөртэй газар ч юм уу. Ингэснээр машинд сайн, мөн асах магадлал нэмэгдэнэ.
| Хөлдөж, баяжсан машинаа хэрхэн асаах вэ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |