Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж, хэрэгжилтийн хүрээнд хэмнэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн
• хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах,
• төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх,
• албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих,
• төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх,
• албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах,
• цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна.
Уг хуулийг цаашид орон нутгийн төсвийн байгууллага байгууллага, албан тушаалтан нэг мөр ойлгож, хуулийн үндсэн зорилтыг хангаж, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг судлан, тодорхойлсны үндсэн дээр дараах өөрчлөлтийг тусган Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
1. Төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж чиг үүрэгтэй аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллагыг автомашин ашиглах байгуулага, үйлчилгээнд буюу хуулийн 6.5 дахь хэсэгт нэмж тусгасан.
2. Төсвийн байгууллага, албан тушаалтны гар утасны зардлыг санхүүжүүлэхийг хориглосон зохицуулалтыг өөрчилж, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн гар утасны зардлыг санхүүжүүлэхээр хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан.
3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйл буюу дүрэмт хувцастай холбоотой зохицуулалтад зарим байгууллагын тусгай хувцастай холбоотой зохицуулалтыг тусгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байгаа тул хуулийн дээр дурдсан наймдугаар зүйлээс "эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас" гэснийг хасахааар төслийн 3 дугаар зүйлд тусгасан аж.
Хуулийг баталснаар байгаль, цаг уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилтийн хүндэрсэн нөхцөл байдлын үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэжлэн хэрэгжихийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж: УИХ, ХМОНХХ
| Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ |
|
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |