Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. "Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо" сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдах юм. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль орчны асуудал нь хоёр улсын хувьд тулгамдсан асуудлын нэг мөн.
Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж үг хэллээ. "МСНЭ-Солонгосын сэтгүүлчийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд арван жил. Санамж бичиг зурж ажил хэрэг болгоод есөн жил болж байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хамтран ажиллаж буй Солонгосын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон түүний багт талархаж байна. Энэхүү ахиц дэвшлийн хүрээнд Монгол-Солонгосын сэтгүүлчдийн холбооны хоёрдугаар форум БНСУ-д болж буйд талархалтай байна. Энэ удаагийн форум үр өгөөжтэй болж, сэтгүүлчид байгаль орчныг хамгаалахад том оролцоотой тоглогчид гэдгээ ярилцан, хоёр улсын сэтгүүлчид хоорондоо туршлагаа хуваалцсан ажил хэрэгт болно гэдэгт итгэж байна" хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.
Мөн форумын үйл ажиллагааг нээж Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун хэлэхдээ "Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод бид чуулж байсан. Ковидын цар тахлын улмаас форум дөрвөн жил завсарлаад ийнхүү өнөөдөр хуралдахаар цугларсанд таатай байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна" хэмээн онцоллоо.
Форумын хүрээнд дөрвөн илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр- Байгаль орчны сэдэвт сэтгүүлчийн манлайлал, МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар-Цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо, БНСУ-ын байгаль орчны яамны харьяа ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн нар Дэлхийн дулааралд улс орны хохирол сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Монгол Улсын хувьд дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орны нэг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөөг бага үзүүлж байгаа ч эргээд хамгийн их хохирол амсаж буй тухай Грийнфийс олон улсын байгууллагын мэргэжилтэн онцлон тэмдэглэв. Тухайлбал аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронтой харьцуулахад хэдэн зуу дахин хохирч байгаа гэдгийг тодотголоо.
Монгол Улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж буй орны нэг бол БНСУ. Тус улсын байгаль орчны яамны зүгээс 1990 оноос хойш Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж иржээ. Тухайлбал 2007-2016 оны хооронд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт ойжуулах ажлыг хийжээ. Тус ажлын хүрээнд тодорхой газрыг ойжуулсан тухай танилцууллаа. 2017-2021 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд оролцож, дэмжлэгийг үзүүлжээ. БНСУ-ын байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Ой хээрийн түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлыг 2022-2026 онд хэрэгжүүлэх юм. Энэ мэт хоёр орны хооронд хийгдэж буй байгаль орчны ажлаас гадна азийн бүс нутагт дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй тухай мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсож, сэтгүүлчид хоорондоо санал бодлоо солилцох зэргээр форумын үйл ажиллагаа үргэлжилж байна.
| Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум болж байна |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |