Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их, урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн найман ажлыг гүйцэтгэх юм. Мөн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108 ажил, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажлыг хийхээр төлөвлөөд буй.
Түүнчлэн авто зам, гүүрний байгууламжийн 21, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажлыг гүйцэтгэхээс гадна дүүрэг бүрд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт хийнэ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах шаардлага гарч байна. Эдгээр ажлыг төсөвт суулгаад, төлөвлөгөө гарган бэлтгэлийг хангасан тул зуны хугацаанд хийхээс өөр аргагүй. Иргэд маань энэ нөхцөл байдлыг ойлгоно гэж найдаж байна. Нийслэлийн зүгээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, өдөр тутмынх нь ажилд аль болох саад болохгүйгээр тохижилт, засвар хийхийг зорино хэмээлээ.
Ногоон байгууламж тайрсан, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн тохиолдлууд гарсан талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр мөн хариу өглөө.
-Шат шатанд зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ногоон байгууламж тайрсан, моддыг олноор нь нүүлгэн шилжүүлсэн асуудал гарч байгаа. Нийслэлийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран шаардлага тавиад, зохих арга хэмжээг авна. Үүн дээр хэвлэл, олон нийт, төрийн байгууллага хамтарч ажиллах, хяналт, шаардлага тавих боломжтой гэсэн юм.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж: Хотын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд дэд бүтцийн дорвитой өргөтгөл, шинэчлэл хийгээгүй. Тухайлбал, 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт дууссан. Орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тиймээс энэ жилийн хувьд дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж, засдаг байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино гэсэн юм.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр: Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк болон нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлууд хийнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татах ажил бий.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр одоо байгаа ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 7.4 км хос дулааны шугам шинээр татах, 3.4 км хос шугамыг өргөтгөх шинэчлэх ажлыг хийж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 750 метр хос дулааны шугамыг хэсэгчлэн солих юм гэлээ.

Энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэл хийнэ. Ингэхдээ 2023 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд зарим байршилд 10-20 хоног, зарим байршилд түүнээс урт хугацаанд орон сууцуудад халуун ус тасарна гэдгийг мэдэгдлээ. Мөн засвар, шинэчлэлийн талаар нийт 748 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай тусгайлан уулзалт хийж, 9873 өрхөд мэдээлэл өгсөн байна.
| М.Баяраа: Дулааны шугамын засварын ажилтай холбоотойгоор явган хүний зам дагуух модыг тайрсан |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |