БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна. Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, шинээр гишүүн болсон хотуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжийг гардуулсан юм. Тус дээд хэмжээний уулзалтаар Аялал жуулчлалын сэргэлт: Сорилт ба хамтын ажиллагаа, Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ аргачлал сэдэвт илтгэл болон 2023 оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, Дэлхийн хотуудын ковид цар тахлын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайланг хэлэлцэж, сэдэвчилсэн форум болон хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, B2B уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна.
WTCF /World Tourism Cities Federation/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлэх” гэсэн уриан дор Бээжин хотын санаачилгаар 2012 оны есдүгээр сарын 15-нд тус хотод төв салбараа байгуулсан. Анх 58 гишүүнтэйгээр байгуулсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн, зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институци нэгдээд байна. Олон улсын аялал жуулчлалын институцын салбарууд нь аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудлаас бүрддэг.
Тус холбоо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой байгуулагдсан. WTCF-ын гишүүнчлэлээр элссэн явдал нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.
| Улаанбаатар Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |