Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс цэргийн алба хаагч, сонсогч, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон Монголын шилдэг зохиолууд, монгол цэргийн түүх, цэргийн алдарт жанжингуудын намтар, гавьяат үйлсийг таниулан сурталчлах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санд ном хандивлах үйл ажиллагаа өнөөдөр (2023.05.10) боллоо. Тус клубийн гишүүд болох алтан мөрдэст генералуудын гэргий нар номын сангаасаа сорчлон 9 төрлийн 260 гаруй номыг цуглуулан Дотоод хэргийн их сургуулийн номын санд хандивлаж, номын фондыг баяжуулах ариун үйлсэд хувь нэмрээ оруулав.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт, үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, багш, албан хаагч, сонсогч, суралцагчид болон Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн, гишүүн хурандаа Ж.Бумнанжид, хурандаа Ч.Батчулуун, хурандаа Ч.Өнөрцэцэг, хурандаа Ч.Дашням, “Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг, гишүүн Ө.Жавзандулам, Г.Алтантуул нар оролцлоо.
Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн: “Манай холбоо нь үүсэн байгуулагдаад 4 жилийн нүүр үзэж байна. Тус хугацаанд 600 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд танигдсан үндэсний хэмжээний байгууллага болоод байна. Монгол цэргийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж байгаа олон ажлын нэг нь “Номтой нөхөрлөе” аян юм. Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг Монголын ирээдүйг тээж явах залуустаа оюуны хөрөнгө оруулалт болгон барьж байна” хэмээн ярилаа.

“Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг: Манай клуб нь генералуудын гэргий нарын санаачилгаар хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, Монгол генералуудын гавьяа зүтгэлийг алдаршуулан сурталчлах, мөрдэстэй бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах зорилгоор саяхан байгуулагдсан. Манай клубийн анхны ажил эрдмийн уурхай болсон энэ сайхан өргөөнд оюуны талх болсон ном хандивлах үйл ажиллагаагаар эхэлж байгаад баяртай байна” гэв.
Ном хандивлах үйл ажиллагааны дараа Монгол цэргийн нэгдсэн холбоо, “Генералуудын гэргий” клубийн гишүүд Дотоод хэргийн их сургуулийн сургалтын орчинтой танилцлаа.
Манай Их сургуулийн номын фондыг арвижуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубийн гишүүддээ талархал илэрхийлж, амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт хүсье.
| Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |