Энэ үгийг уул уурхайд хэрэглэхэд зарим хүнд таалагдахгүй байж болох. Монголд хариуцлагатайгаар уул уурхай эрхэлнэ гэдэг өдрийн од шиг ховор болохоор арга ч үгүй биз. Уг нь нутгийн иргэд, уул уурхайн компани хууль эрхзүйн хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломж бий. Тэгвэл энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьж өгөөд байна.
Тодруулбал, тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв. Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд. Хэдийгээр хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг 2018 онд анхлан боловсруулсан.
Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулга” Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг. Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай” хэмээн ярьсан юм.
Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.
| САЙН ЖИШИГ |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |