Сүүлийн жилүүдэд хариуцлагатай уул уурхайн талаар их ярих боллоо. Арга ч үгүй биз, уул уурхайн компаниудын дийлэнх нь нөхөн сэргээлт хийдэггүй, нутгийн иргэд байгалийн баялгаасаа хувь хүртэж чаддаггүй байхад. Тэгвэл нутгийн иргэд нь уул уурхайн шийдвэр гаргалтад оролцдог, байгалийн баялгаасаа хувь хүртдэг, компани нь хариуцлагатай ажилладаг гоё тогтолцоо хэдийнэ бүрджээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгорын нүүрсний уурхай. Тус сумын Хар алтат багийн Нүүрстийн хөндийд “Хотгор” ХХК, “Эрчим Баян-Өлгий” ХК-иуд үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагатай уул уурхайн сайн жишээ болж байгаа юм.
Хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байна
Тэнд нутгийн иргэдийн оролцоог хангасан уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ бүхний эхлэлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьжээ. Тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв. Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхлан боловсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хууль тогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийг баталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.
Бөхмөрөн сумын Засаг дарга Б.Сүхтулга:
-Манай суманд гурван уурхай байдаг ч хоёр нь л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр уурхайтай 2018 онд батлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хамтын ажиллагааны хороонд есөн гишүүн ажилладаг бөгөөд тухайн жилд ямар чиглэлээр санхүүжилт хийхээ ярилцаж, хэлэлцэж байж шийддэг. Уул уурхайн компанитай жилд дунджаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд 750 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тухайн хийгдсэн ажлуудаас дурдвал, сумын бүх өрхөд үнэ төлбөргүйгээр нүүрс олгож байна, багийн төвийн байр болон замын засвар, гэрэлтүүлэг хийх, зорилтот бүлгийн зарим хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Эдгээр хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг сонгоход иргэдийн саналыг үндэслэн талуудын тэгш оролцоог хангасан хорооны саналыг үндэслэн шийдвэрлэдэг.
Хамтын ажиллагааны хорооны ач холбогдол нь уул уурхайн компаниуд сум орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс гадна нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломжийг нээж өгсөнд байгаа юм.
Засаг дарга ингэж ярилаа. Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаа юм. Аливаа төсөл хөтөлбөр дууссаны дараа тухайн үйл ажиллагаа зогсдог, хатуухан хэлэхэд дампуурдаг бол Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн дээрхи төсөл ийнхүү амжилтад хүрч нутгийн иргэдийн оролцоо сайжирч байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.
| Уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломж бүрджээ |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |