Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дархан аварга А.Сүхбат гурав давж, түрүүлсэн билээ. Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Гавьяат тамирчин А.Сүхбат “D” ангиллын 100 килограммын жинд барилдаж, үзэгч олныг баясгасан билээ. Тэрбээр 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 97 килограммын жинд барилдаж байжээ. 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнд гарч, түрүүлсэн түүний сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Та чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд олон жилийн дараа барилдаж, түрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхийн бэлтгэлээ тасралтгүй хангаж байв уу?
-Олон жилийн дараа чөлөөт бөхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд ороход дурсамж сэргээд сайхан байлаа. Хамгийн сүүлд 2000 онд олимпод оролцох эрхийн төлөө барилдаж хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш чөлөөтийн өмсгөл өмсөж, дэвжээнд гараагүй юм байна. Гэхдээ би чөлөөтийн бэлтгэлээ алдалгүй хийсээр өнөөдрийг хүрсэн. Залуу насаа спортод зориулсан тамирчид байнгын бэлтгэлтэй байж, эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгэхгүй бол биед өөрчлөлт орж, асуудал үүсэх эрсдэлтэй. Сүүлийн тэмцээний үеэр алт, мөнгөн үеийн тамирчидтай уулзаж, залуучуудад зөвлөгөө өгч ярилцаад сайхан байлаа.
-Чөлөөт бөхийн мастеруудын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Мастеруудынхаа холбоог бэхжүүлэхийн тулд цаашид хэрхэн ажиллах вэ?
-Дэлхийн бөхийн холбооноос 30 дахь удаагаа мастеруудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна лээ. Харин манай улс энэ жил зургаа дахь удаагаа улсын аварга шалгарч тэмцээн зохион байгуулж байна. Тэгэхээр их спортоо орхисон шилжилтийн үед мастеруудын холбоо чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг тамирчид ойлгосон байх. Тэгэхээр манай холбоо гишүүнчлэлдээ тамирчдыг өргөнөөр хамруулж хамтарч ажиллах бүрэн боломжтой. 21 аймагт салбар хороод байгуулах зорилготой ажиллаж байгаа. Ахмад тамирчдадаа сэтгэл зүйн болон эд материалын тусламж үзүүлээд эхэлчихсэн байна. 21 аймагт чөлөөтөөр барилддаггүй хүн байдаггүй. Тиймээс өсвөр үе, насанд хүрэгчид, мастеруудын насны хүмүүсийг ажиллах шаардлагатай байгаа юм.
-Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох юм билээ. Та оролцох уу?
-Ирэх аравдугаар сард Грек Улсад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Монголынхоо баг, тамирчдыг бэлтгэж оролцоно. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай багийнхан оролцсон. Хараахан аварга төрөөгүй байна. Энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор мастерууд бэлтгэлээ хангаж байгаа.
-Та алтын төлөөх барилдааныхаа талаар ярьж өгөөч?
-Бүгд өөрсдийгөө бэлдэж орж ирсэн. Хүн хийдэг мэхээ их давтдаг юм байна. Би ч мөн адил хийдэг мэхээ амжилттай давтаж байж амжилт гаргалаа. Биеэ зөв авч явах юм бол тамирчин бүрд нөөц бололцоо байдаг гэдгийг сүүлийн тэмцээн харуулсан гэж бодож байна.
| ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ: ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНД 23 ЖИЛИЙН ДАРАА ОРОЛЦСОН Ч ҮНДСЭН МЭХЭЭ Л ДАВТДАГ ЮМ БАЙНА |
|
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |