Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд нар бүтээн байгуулалт, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын талаар зочдод танилцууллаа.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр шатанд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт өнгөрсөн онд дууссан бөгөөд дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буй.
Зөвлөлийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд барьсан 126 айлын орон сууцны барилгатай танилцлаа. Энэхүү орон сууцны барилгыг Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу барьсан бөгөөд оршин суугчид нь түрээслээд өмчлөх боломжтой юм. Түүнчлэн Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгч, ашиглагчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Мөн тэд дэд бүтцийн шугам сүлжээг шийдэж гэр хороолол дунд бүтээн байгуулсан авто зам, гүүр, тохижилт, ногоон байгууламжуудын ажлууд, цаашид дэд бүтцээ түшиглэн орон сууцжуулах төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэл болон бусад асуудлыг шийдэхэд эдгээр дэд төв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд нийслэлийг олон төвтэй болгон хөгжүүлэх, энэ хүрээнд нийгмийн дэд бүтцийг шийдэх, үүндээ тулгуурлаад иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахтай холбоотой ажлуудыг хийж байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дууссан. Мөн Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байгаа бол Шархад, Дэнжийн 1000-ын дэд төвийнх 15 хувьтай үргэлжилж байна.
| ТОЛГОЙТ, ДАМБАДАРЖАА ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 35 ХУВЬТАЙ БАЙНА |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |