Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны дарга З.Болдсайхан хараагүйчүүдийн нэрээр төсөл хөтөлбөрийн мөнгийг хувьдаа завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны дарга нар олон жил хамаарал бүхий төрийн бус байгууллага, компаниудынхаа дансаар их хэмжээний мөнгө завшиж байгаа гэх. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны тогтоолоор хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын харьяанд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болж, өөрчлөгдсөн байдаг. Тус үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа З.Болдсайхан өнөөдрийг хүртэл үйлдвэрийг болон хараагүйчүүдийн холбоог удирдахдаа үйлдвэрийнхээ эзэмшилд байсан газрыг зарж, кадастрыг сольсон гэх. Мөн зарим эд, хөрөнгөө Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй гэдгийг холбооны гишүүд нь ярьдаг. Энэ нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжиж гэдгийг нотлох боломжтой.Мөн тэрбээр 7-8 орон сууцтай, найман нэрийн дэлгүүр, барааны лангуугаа хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр бүртгэсэн гэх.
.jpg)
2022 оны арванхоёрдугаар сард холбооны дэргэдэх МСҮТ-н данснаас өөрийн хамаарал бүхий ТББ-н данс руу олон сая төгрөг шилжүүлсэн нь баримтаар буюу хуулиар нотлогдсон гэдгийг хуулийнхан бидэнд мэдээлсэн юм. Мөн түүний хамаарал бүхий этгээдүүд болох МХҮХ-ны Ерөнхийлөгч асан Гэрэл, Баясгалан, Баясгалангийн төрсөн дүү Цэнгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Болдбаатар, З.Болдсайханы эхнэр Шинэчимэг болон түүний ажилтан Сумьяасүрэн, МСҮТ-ын захирал Б.Ганзориг нар болон тэдний хамаарал бүхий компани, ТББ, өмчлөлд болон эзэмшилд байгаа газар, авсан төсөл, тендерийг хуулийн байгууллагаас шалгах хэрэгтэй гэдгийг эх сурвалж бидэнд онцолж байсан юм.
Үүнээс гадна З.Болдсайхан тэргүүтэй дээрх этгээдүүд байгууллагуудынхаа ажилчдын нэр дээр болон эхнэр, хүүхэд, хамаатныхаа дансаар хууль бус мөнгөний гүйлгээ хийдэг гэх. Тиймээс З.Болдсайхан дарга олон жил хараагүй хүмүүсийн боломжийг хулгайлж, бусдын нэрээр мөнгө завшдаг байж болзошгүй талаар Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны гишүүд гомдол гаргасан байна.
Дээрх асуудлаар З.Болдсайханаас тодруулсан юм. Тэрбээр "Би Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны даргаар 14 дэх жилээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд газар зарж үзээгүй. Манай үйлдвэр нэг га орчим газартай. Манайх 2021 оноос улсын төсөвтэй болсон. Жилд манай холбоонд нэг тэрбум төгрөг төсөлвөлж байгаа. 500 сая орчим төгрөгийг нь татаасаар авдаг. Намайг бусдын нэрээр мөнгө завшсан гэж байгаа бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй" гэв.
МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА З.БОЛДСАЙХАН ХОЁР ОРОН СУУЦ, НЭГ ЗУСЛАНТАЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 18 сая төгрөгийн орлоготой, 337 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслантай гэж мэдүүлсэн байна. Мөн 2.1 га газартай 30 сая,төгрөгийн үнэт эдлэлтэй, 272 сая төгрөгийн зээлтэй хэмээсэн байдаг.
| Монголын хараагүйчүүдийн Үндэсний хорооны дарга З.Болдсайхан хараагүй хүмүүсийн нэрээр улсын мөнгө завшиж, үйлдвэрийн эзэмшлийн газрыг зарсан гэв |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |