Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан: 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 2-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү аян чиглэж буй. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжих, энэ тал дээр шинэ санаачилга, аргачлалыг нэвтрүүлэхэд анхаарна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн 50 метрийн зураглалыг гаргах, энэ зураглалын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхэд ач холбогдол өгч буйгаараа онцлог. Энэ аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийтдээ уриалж байна” хэмээв.
Аяны хүрээнд:
Аянд оролцогчдыг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу байр эзлүүлэн:
М.Баяраа: Зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:Өнгөрсөн хоёр долоо хоногт УБЗАА бүрэн бүрэлдэхүүнээрээ дүүрэг, хороодод ажиллалаа. Ингэхдээ бид дүүрэг, хороодод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зарим нэгийг нь газар дээр нь шийдэж байна. Хот, нийтийн аж ахуй болон бусад асуудалтай холбоотойгоор шийдэл олох, бусад агентлаг, газруудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллана.
Хотын зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний ажил жигдрээд явж буй. 457 аж ахуйн нэгж, байгууллага 19,305 ам метр талбайг цэвэрлэлээ. Мөн 100 СӨХ-ны оролцоотойгоор 84,374 ам метр талбайн халтиргаа гулгаа, дагтаршсан цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Зөвхөн хотын төв ч бус, зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна.
Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийт 980 гаруй ажилчин, албан хаагч 150 гаруй техниктэйгээр ажиллаж, 10,500 гаруй тоо толгой малыг гаргалаа. Төв аймаг болон Налайх дүүргээс орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэж буй бүсэд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-тай уялдан ажиллаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, ГУББГ-аас нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэн, 680 тонн шороон хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан” гэсэн юм.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилтын хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэж, тохижуулах, асуудлаар GS-25, CU сүлжээ франчайзингтай хамтарч ажиллахаар болсныг тэрбээр онцолсон. Мөн эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэх, халиа тошин үүссэн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй гэв.
Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, нийтийн тээврийн богино эргэлтийн чиглэлийн талаар тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Маршрутын өөрчлөлтөд иргэд ам сайтай байна. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирэхэд Гачуурт, Хонхор зэрэг алслагдсан бүс рүү явах тээврийн хэрэгслийн тоог нэмнэ” гэлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 1583 аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг тогтолцоог илүү тодорхой болгохын тулд зураглал гаргаж байгаа. Энэ нь тухайн аж ахуйн нэгж яг аль хэсгийг хариуцах вэ гэдгийг мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил илүү цэгцтэй, зохион байгуулалттай болно.
| “Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулна |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |