Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа.
Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2-4 жил ажиллаж байгаа багш нарыг арга зүйн сургалтад хамруулж, сургалтын арга барилыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12 дугаар сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 20 гаруй сургууль ачаалал, даац хэтэрсэн байна. 153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга хэллээ. Боловсролын салбар анх удаа сургуулиудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар суулгасан байна. Ингэснээр сургуулиуд шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаа төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс авах боломжтой болжээ. Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм. Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтойг Б.Амартүвшин тодотголоо ЕБС-иудын нөхөн хангалтын төсвийг 12.5 тэрбум төгрөг байхаар баталжээ
2023-02-02 14:51:44
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа.
Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна гэв. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ЕБС-ийн сургалтын орчинг сайжруулж, багш нарын арга зүйг чадавхжуулахад анхаарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана. Мөн суралцагчид цахим платформд суурилж ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид 2-4 жил ажиллаж байгаа багш нарыг арга зүйн сургалтад хамруулж, сургалтын арга барилыг сайжруулахад анхаарч ажиллана” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Н.Баярчимэг ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд үүсээд буй нөхцөл, байдлын талаар тодрууллаа. Тухайлбал, тус сургууль нь 960 хүүхдийн суудалтай. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 12-р сургуулийн суралцагчид мөн дээрх сургуульд суралцах болсон. Хоёр сургуулийн нийт 2500 гаруй хүүхэд суралцаж буй уг сургуулийн сандал, ширээ бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг 960 хүүхдээр бодож, төсөв олгоогүйгээс хүүхдүүд сурах, багш нар ажиллах боломж байхгүй болсныг тэрбээр тодотгосон юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар саналаа хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 20 гаруй сургууль ачаалал, даац хэтэрсэн байна. 153 дугаар сургуулийн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга хэллээ. Боловсролын салбар анх удаа сургуулиудын нөхөн хангалтын төсвийг ₮12.5 тэрбумаар суулгасан байна. Ингэснээр сургуулиуд шаардлагатай хэрэглэгдэхүүн, материалаа төрийн худалдан авалтын цахим дэлгүүрээс авах боломжтой болжээ. Харин Төлөөлөгч Б.Мягмар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажлын үйл явцыг тодруулав. Мөн Хан-Уул дүүргийн 7-р сургуульд нөхөн хангалтын зардлаас компьютер, программ хангамж, тоног төхөөрөмж, сандал, ширээний хүртээмжийг шийдэх боломж бий эсэхийг тодруулсан юм. Төлөөлөгчийн тавьсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтойг Б.Амартүвшин тодотголоо
| ЕБС-иудын нөхөн хангалтын төсвийг 12.5 тэрбум төгрөг байхаар баталжээ |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |