Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Баянзүрх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийж буй ажилтай танилцлаа.
Томоохон цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх нь
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: Ундны усны эх үүсвэр болсон голын ай савыг хамгаалах, байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдэх, мөн мал орж ирэх, айл буухаас сэргийлэх нь нэн чухал. Тиймээс бид уг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, нэг га талбайг улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг таниулах байдлаар тохижуулах, бүтээн байгуулалт хийх саналыг Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад тавьж эхэлсэн. Тэдний зарим нь энэ санаачилгыг дэмжихээ илэрхийлээд байна хэмээв.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт өнгөрсөн оноос эхэлж, талбайг хашаалсан бөгөөд ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хариуцан ажиллах нэгж байрлах оффисын барилга, авто замын бүтээн байгуулалтыг 2023 онд хийх юм. Түүнчлэн ногоон байгууламжийн зарим ажлыг эхлүүлж, хоёр км урттай дугуйн зам тавихаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжиж, ногоон байгууламж бий болгох, мод, суулгацаар хангах тал дээр тусалж ажиллана” хэмээлээ. Мөн ерөнхий төлөвлөлтийг нийслэл, дүүргийн хэмжээний бүтээн байгуулалттай уялдуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихэд анхаарахыг онцолж байв.
Бага зайд ч бүтээж болно

Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэг үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гүйцэтгэсэн аж. Явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.

Гэр хорооллын бүсэд ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дахин гурван байршилд ийм талбай байгуулах боломжтойг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа: Хотоо иргэддээ ээлтэй болгох, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх, ая тухтай орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшилтэй хамтран нэлээд ажлыг төлөвлөсөн. Түүнээс гадна боломж бололцоогоо ашиглан бага зайд ч бүтээн тохижуулах боломжийг эрэлхийлнэ. Тухайлбал, хороодод ийм бичил цэцэрлэг байгуулах, орчныг нь тохижуулах бүрэн боломжтой.
| БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 250 ГА ТАЛБАЙД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |