АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр АТГ-ЫН Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг “Нүүрсний хулгайтай холбоотой гэгдэх хэрэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажил явуулахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан.
Одоо алын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 буюу нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Мөн 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, баримт бичигт нэгжлэг хийх ажлыг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авсан байна. Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж, шүүхэд танилцуулсан. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид хэргийн хянан шалгах, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас долоон яллагдагч хоригдож байна. Мөн улсын хилээр гаргах эрхийг 19 хүнд хориглож, албан үүргийг түдгэлзүүлэх эрхийг таван хүнд, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.
Хөрөнгийг битүүмжилсэн талаар хоёр жишээ дурдъя. ТӨК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа байгаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулах явцдаа хахууль авч, улмаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай газарт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хахуульд авсан мөнгөөрөө санхүүжүүлсэн нь тогтоогдсон. Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь найзынхаа нэр дээр Сүхбаатар дүүрэгт нийт 994 мкв талбайтай хоёр оффисыг 5.4 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг оффисоо түрээсэлж 1.9 тэрбум төгрөг олсон нь тогтоогдож байна. Дээрх албан тушаалтан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд найзынхаа компанийг шалгаруулж, санхүүжилтийг нь банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан байж үндэслэл тогтоогдсон. Мөрдөгч нар дээр дурдсан бүх объект, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилсэн" гэлээ.
| АТГ: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 15 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, долоог нь цагдан хорьсон |
|
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |