Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд нийт шүүгчийн хуралдаанаас хууль санаачлагчид тодорхой саналуудыг хүргүүлэхээр тогтов.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйлүүдэд заасан “татгалзан гарах үндэслэл”, “татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх журам”, “татгалзан гаргасны үр дагавар”-т тус тус холбогдох хуулийн заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.
3. Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд “Намыг үүсгэн байгуулах хурал зохион байгуулж явуулах газар, хугацааг хоёр сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байх, 801-ээс доошгүй гишүүнтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, намын гишүүдийн тоо 801-д хүрээгүй, үүсгэн байгуулагчдын хурлын товыг төлөөлөгчдөд хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байх тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
4. “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуульд нэрлэн заасан найман асуудлаар Улсын дээд шүүх бүртгэл хөтлөх, бусад асуудлыг шүүхээс бүртгэх бүртгэлд хамаарахгүй гэж, зөрчлөө арилгахгүйгээр дахин хандсан, мөн шаардлага хангаагүй өргөдлийг Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр Захиргааны хэргийн танхим шийдвэрлэж байхаар, нам үүсгэн байгуулагч нь 801 гишүүний мэдээлэл ирүүлж байх зэрэг өөрчлөлт орууллаа.
5. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намыг үүсгэн байгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтуудад нийцээгүй тул мөн хуулийн аравдугаар зүйлийн 10.1.3, 10.1.6-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
6. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх иргэн Т.Мөнхбаяраас “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна. Уг хүсэлтээр “... АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх”-ийг хүсжээ. Мөн хүсэлттэй холбогдуулан Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар тус тус хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг тус тус ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
7. Улсын дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцээд шүүгч Г.Банзрагчийг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс Захиргааны хэргийн танхимд, шүүгч С.Соёмбо-Эрдэнийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүнд тус тус батлав.
| Нийт шүүгчийн хуралдаан боллоо |
|
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |