Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XI, XII мотобуудлагын батальоны ээлж хүлээлцүүлцэж, эрх шилжүүлэх ёслолын ажиллагааг өчигдөр /2022 оны 12 дугаар сарын 13/ “Хубилай” баазад зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Юнити секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужуний, секторын орлогч дарга хурандаа Аммар Ашража, Гана улсын МББ-ын захирагч дэд хурандаа Мандо, зэвсэглэсэн цагдаагийн дарга хурандаа Далий Марксан, Вьетнам улсын хээрийн II шатлалын эмнэлгийн дарга дэд хурандаа Мийг Дуаиг, Пакистан улсын инженерийн ротын орлогч дарга хошууч Вакас.М болон албаны бусад хүмүүс оролцов.
Эрх шилжүүлэх ажиллагааны үеэр ажлын хэсгийн дарга бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ирээд гурван сектор командлагч, НҮБ-ын мужийн зохицуулагч, болон хамтран үүрэг гүйцэтгэж буй бусад улсын цэргийн багийн бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол цэргийн хөдөлмөрч, хариуцлагатай үүргээ гүйцэтгэдэг байдалд өндөр үнэлгээ өгч буйг олонтой сонслоо. Бид ямар нэг зүйл болвол Монгол цэрэгт хамгийн их итгэнэ гэсэн магтаалын сайхан үг сонсож байхдаа Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа цэргийн алба хаагчид болон тэр дундаа хурандаа О.Заяат захирагчтай XI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнээр чин сэтгэлээсээ баярлаж, бахархаж байлаа. Ажиллагааны газар оронтой биечлэн танилцаж явахад дотоодын дүрвэгсдийн хуарангийн орон нутгийн иргэн монгол цэрэг байгаа болохоор би өнөөдөр амьд байна гэж ярьж буйтай ч таарлаа. Ээлж хүлээж авч буй хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай XII мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье, үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Юнити мужийн сектор командлагч бригадын генерал Купер Майк Мужуни хэлсэн үгэндээ, Би монгол цэргүүдэд итгэдэг. Ямар нэг зүйл болоход монгол цэргүүд хамгийн хариуцлагатай, шийдэмгий байдаг. Монгол цэргүүдтэй хамтарч ажиллахад хүндрэл байдаггүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлдэг сайн хамтрагч байж чаддаг. Хурандаа О.Заяат хариуцлагатай сайн багаа удирдсан гэж би дүгнэж байна. Шинэ багийн захирагч үргэлжлүүлэн бидэнтэй хамтарч, олон ажлыг хийнэ гэдэгт итгэж байна. Монгол цэрэгтэй хамтарч ажиллахад итгэл алддаггүйг дахин хэлмээр байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье гэв. XI ээлжийн мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ, XI ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ амжилттай дуусгаж, өнөөдөр албан ёсоор эрх, үүргээ шилжүүлж байна. Манай цэргийн баг үер, усны нөхцөл байдал үүссэн хүнд цагт мөн Ковид-19 цар тахлын үед үүрэг гүйцэтгэсэн нь онцлог байлаа. Олон бүтээлч ажлыг хийж цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Энэ бол хамтран үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч та бүхний хичээл, зүтгэл, хамтын хүч юм. Та бүхэндээ баярлалаа. Удирдлагаар хангаж хамтран ажилласан секторын командлагч, штабын хамт олондоо баярлалаа. Үүргээ хүлээж авч буй XII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсэж, хүний нутагт бие биенээ хүндэлж, хайрлаж, дэмжиж нэг баг хамт олон болж, үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсье. Монгол цэргийн яруу алдар бадартугай, Монгол Улсын төлөө зүтгэе.
XII ээлжийн мотобуудлагын захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ, Энэхүү тамгыг дарж, гаргаж байгаа шийдвэр бүхэн цэргийн алба хаагчдын эрх ашиг, зөв шийдвэр бүхэн дээр дарагдана гэдгээ амлаж байна гэсэн юм. Энэ удаагийн ажил хүлээлцэж, эрх шилжүүлэх ажиллагааг анх удаа Батлан хамгаалах яамнаас ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг томилсноороо онцлог байлаа гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
| Цэргийн багуудын ээлж хүлээлцэх, эрх шилжүүлэх ажиллагаа боллоо |
|
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |