МҮХАҮТ нь энэ оны есдүгээр сард хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд MATRADE (Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпораци)-тай хамтран хоёр дахь удаагийн “Монгол-Малайзын бизнес уулзалт”-ыг Куала Лумпур хотноо арванхоёрдугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 бизнес эрхлэгч, Малайзын талаас Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Орлогч дарга Пуан Шариматон Мат Саллех, Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Ерөнхийлөгч Каллум Чен, Дэд Ерөнхийлөгч Мартин Анг, Малайзийн Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Кристина Тий болон 25 гаруй бизнес эрхлэгчид оролцов.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үгэндээ Монгол Улсын хувьд Малайз Улсын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой бөгөөд Малайзаас өндөр техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг онцолсон байна.
Бизнес уулзалтын үеэр Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Дэд Ерөнхийлөгч Мартин Анг “Монгол улс дахь миний туршлага”, Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Зүүн хойд Азийн худалдааны асуудлыг хариуцсан захирал Наим Абдул Рахман “Малайз-Таны худалдааны түнш”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс дахь бизнесийн боломжууд” сэдвээр тус тус танилцуулав.
Мөн тус уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн төв оффист байрлах Малайз Улсын Экспортын Үзэсгэлэн (MEEC)-гээр зочилжээ. Энэхүү үзэсгэлэн нь нийт 4500 гаруй метр квадрат талбайд Малайзын 500 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн жилийн турш танилцуулдаг онцлогтой бөгөөд гадаадын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхон МATRADE-аар дамжуулан Малайзын түншээ олох, шууд холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг байна
| Монгол-Малайзын бизнес уулзалт боллоо |
|
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |