Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон оросын пуужингийн довтолгоо даваа гарагаас ахин сэргэсэн байна. Украины тал ийм цохилт болоход хэд хоногийн өмнөөс бэлтгэл хангажээ. Улмаар Оросын талаас Украины нутаг дээгүүр 70 гаруй пуужин харвасны 60 гаруйг Украины агаараас хамгаалах системүүд амдан устгасан байна. Харин Москва пуужингууд нь онилсон 17 байнд бүгдэд нь туссан гэж мэдээлжээ. Үүнээс хэдэн цагийн өмнө Саратов болон Рязань мужууд дахь Оросын агаарын цэргийн хүчний хоёр бааз нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, Оросын БХЯ эдгээр халдлагад Украины хүчнийг буруутгасан байна.
Даваа гарагийн оросын пуужингийн цохилтын дараа эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулах үүднээс Украин даяар ослын хязгаарлалтын горимд шилжсэнийг Ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн байна. Тэрээр олон бүс нутаг өртсөн энэ цохилтын улмаас Киев мужийн талаас илүү хувь нь хэд хоног гэрэл цахилгаангүй байхыг мэдээлжээ. Украинд цас орсон, ихэнх нутгаар хасах градустай хонож байгаа дээрээс гэрэл цахилгаан, усан хангамж тасарсан нь цөөнгүй хүн осгож амиа алдах вий гэдэг болгоомжлол газар авахад нөлөөлж байна. Өнгөрсөн 2 сар гарны турш дахь оросын пуужингийн дайралтад Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувь сүйдсэн гэдэг мэдээллийг НҮБ Украины албаныхнаас иш татан мэдээлдэг. Өнгөрсөн 10-р сард Крымийн гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн хариуд оросын талаас Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон өргөн хүрээтэй пуужингийн довтолгооны 8 дахь нь өчигдрийнх болжээ. Энэ зуур Кремль Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Крымийг Оростой холбодог уг гүүрээр машинтай зорчиж байгаа дүрс бичлэгийг нийтлүүлсэн. Тэрчлэн өчигдрийн оросын пуужингийн дайралтад Ираны үйлдвэрийн “камикадзе” дронууд нэг ч үзэгдээгүйг Украины албаныхан дурдаж, оросууд ийм дроны нөөцөө шавхсан байх эсвэл цаг агаар хүйтэрснээс тэдгээрийг хөөргөхөд бэрхшээлтэй болсон байх талтай гэж таамаглаж байна. Оросын БХЯ даваа гарагт оросын цэргийн нисэх баазууд дахь халдлагад Украины хүчнийхнийг буруутгасан. Дроны халдлагад өртсөн 2 баазын нэг нь, Москва хотоос зүүн урагш 735 км зайтай Саратов хотын ойролцоох Энгельсийн агаарын цэргийн бааз. Энэ баазад оросын стратегийн цөмийн хүчний бүрэлдэхүүнд багтдаг бөмбөгдөгч онгоцууд байрладаг байна. Нөгөө нь Москвагаас 200-д км зайтай Рязань муж дахь Дягилево агаарын цэргийн бааз. Энэ 2 баазад нисгэгчгүй онгоцоор халдсаныг Оросын БХЯ өөрийнх нь холын зайн нисэх хүчнийг ажиллагаанаас гаргахад чиглэсэн алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн, халдлагын улмаас 2 онгоцонд хөнгөн гэмтэл учирсан, дронуудыг газар дээр нь устгасан гэж мэдээлжээ. Сүүлд мөн Украины Суми мужтай хил залгаа Курск дэх цэргийн нисэх буудалд мөн нефтийн агуулах дэлбэрсэн хэрэг гарсан. Хүний амь эрсдээгүй байна.
| Украины эрчим хүчний дэд бүтцүүд дахин Оросын пуужингийн дайралтад өртөв |
|
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |