Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг дэлхий нийтээрээ "Тархины харвалттай тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан энэ үеэр "Манай улсад 2009 оноос эхлээд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон ба 14 дэх жилээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрөөр харвалтын тухай мэдлэг мэдээлэл өгөх, анхааруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын эмнэлгүүд бүгд ажиллаж байна. Харвалт нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг маш том сөрөг талтай. Дэлхий нийтээр 721 тэрбум ам.долларыг харвалтын тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Харвалтын нас баралт нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудад өндөр байдаг байна. Энэ ангилалд манай улс багтаж байгаа. Дэлхийн харвалтын байгууллагаас харвалтыг нас баралтын хоёр дахь өвчин, нас баралт, хөгжлийн бэрхшээлээр хавсарсан гурав дахь шалтгаанд орж байна гэж мэдээлсэн. Тиймээс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал." гэдгийг онцоллоо.

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан "Тархины харвалт өвчин нь нас баралтын түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг. Жишээлбэл, жилд 12,2 сая хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь харвадаг гэсэн үг. Үүний 47 хувийг эрэгтэйчүүд, 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Жилд 6,5 сая иргэн тархины харвалтын улмаас нас бардаг. Нас барсан хүмүүсийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Тархины харвалтад өртөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Мөн цусны даралт ч маш их нөлөөлдөг. Тиймээс цусны даралттай иргэн эмээ цаг бүрт нь тогтмол ууж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна харвалтаас сэргийлэхийн тулд эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг уриалж байна" гэв. Үүнээс гадна УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг "Монгол Улс даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Ингэснээр өөрт илрэх өвчин эмгэгийг мэдэж болохоос гадна харвалтаас урьдчилан сэргийлж болно. Иргэд хамгийн түрүүнд артерын даралтаа тогтмол хянах, чихрийн шижин болон хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. УГТЭ нь харвалтын дараах эмчилгээний 20 ортой тасагтай бөгөөд тархины харвалтын эмийн эмчилгээ, тусгай эмчилгээ, судсан дотуурх болон нээлттэй мэс заслын эмчилгээнээс гадна мэс засалд орсны дараах сэргээн засах, хөдөлгөөн заслын эмчилгээг цогцоор нь хийж байна. Мэдрэлийн төвөөр жилдээ 1000 орчим шинэ харвалттай өвчтөн эмчлүүлдэг" гэлээ.
| Тархины харвалтад буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс маш их нөлөөлж байна |
|
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |