Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Олон хүндрэл, бэрхшээл байгаа хэдий ч хүн төрөлхтөн байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнтэй хэрхэн тэмцэх арга зам, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгаа нь нэн сайшаалтай.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ. Энэ бол чамлахааргүй амжилт, үр дүн. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг.
Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Монгол Улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцлийн хувьд 2600 гегаваттаар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг харуулж байна. Тиймээс усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, өндөр багтаамжтай нөөцлүүрийн төслүүдийг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зорьж байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгойлон анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймээс Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Манай улс байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, засгаас гадна хувийн хэвшил, нутгийн иргэдийн оролцоо, санаачилга, санхүүжилтийг дэмжих замаар хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, сайжруулах нь чухал гэж үзэж байна. Цаашид бид дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ биологийн олон янз байдлын нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарах ёстой. Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар богино хугацаанд үр дүнд хүрэх нь зүйтэй юм.
Уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд төсөв, санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож бүрдүүлэх, гадаад зээл, тусламж, хувийн салбарын санхүүжилтийг оновчтой ашиглах, бүс нутгийн болон олон улсын хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаль орчны төслүүдийн санал боловсруулж, хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд Та бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал гэдгийг хэлье. Ирэх саруудад зохион байгуулагдах НҮБ-ын Суурь Конвенцын талуудын бага хурлуудыг угтан зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.”
| У.ХҮРЭЛСҮХ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |