“Хөвсгөл аймагт явуулсан судалгаагаар 30 сургуулийн 21.500 гаруй сурагчаас 2300 нь цөөн тооны дугуйланд хамрагдаж байна. Арван хүүхдийн ес нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж байна гэсэн үг юм” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. “Лантуу дохио” ТББ-аас саяхан “Ид шидийн орон -3” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Дундговь аймагт нээсэн. Дараагийн эзэд нь Хөвсгөл аймгийн хүүхэд багачууд болох юм.
“Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ барилгынхаа шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьж, өнөөдрийг хүртэл хугацаанд 85 сая төгрөгийн хандив цуглуулаад байсан юм. Харин энэ аравдугаар сарын 14-нд болсон Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийн уулзалтаар 40 гаруй хандивлагч гэр бүл, хамт олон, хувийнхаа зүгээс нийт 200 гаруй сая төгрөгийн хандив өгчээ. Тэдний дотор СТА жүжигчин Л.Сөрөлт төрсөн ах, дүү нарынхаа хамт таван сая төгрөг “Ид шидийн орон Хөвсгөл” төсөлд хандивлав. “Ид шидийн орон- Хөвсгөл” төслийн гүйцэтгэх захирал С.Ичинхорлоо "Хүүхдийн хөгжих орчин дутмаг байгааг анзаарсан Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг залуучуудын төлөөлөл “Шидэт урц” ТББ-аа байгуулж, “Лантуу дохио” ТББ-аас 21 аймгийн дунд зарласан хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв байгуулах шалгаруулалтад орсон. Харамсалтай нь бид эхний шатанд шалгарч чадаагүй. Гэхдээ бууж өгөөгүй. Дараагийн арга замаа хайж, унаж боссоны үр дүнд өнөөдөр хандивынхаа арга хэмжээг Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийнхээ дунд зохион байгуулж байна. Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон” жишиг төвтэй харьцуулахад манай төв орон нутгийн онцлогоос шалтгаалаад модон бүтэцтэй буюу төсөвт өртгөөс хямд байхаар төлөвлөж, зураг төслийг нь хийсэн. Өнгөрсөн зургаан сарын турш манай багийнхан итгэлээ алдалгүй өдөр бүр хичээсэн. Энэ бол Хөвсгөлийнхөө хүүхдүүдийн төлөө, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө чин сэтгэл байлаа. Залуус маань цалингүй, сэтгэлээрээ ажиллаж байгаа ч цаашид хичээсээр "ид шид" бүтээж босгохын төлөө зүтгэх болно" гэв.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр "Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон-3” хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв олон аймгийн залуус хүүхдэд сэдэл санаа төрүүлж байна. Нутгийн хүмүүс нь манай аймагт хэрэгтэй төсөл байна гэж хандаж байгаа нь “Лантуу дохио” ТББ-ынхны нийгэмдээ харуулах гэсэн бас нэг зорилго байлаа. Үүний том төлөөлөл Хөвсгөл аймаг. Дундговь аймагт анх төсөл эхэлж байхад л зэрэгцээд ажлаа эхэлсэн залуучууд өнөөдөр төвийнхөө барилгын шавиа тавиад, суурийг нь цутгаад аймгийнхнаа уриалж байгаад туйлын баяртай байна. “Ид шидийн орон” төслийг хүмүүс зөвхөн барилга гэж хардаг. Гэвч энэ бол үнэт зүйлийн ордон. Барилга нь баригдаж, төсөл жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэхэд тухайн орон нутагт маш том өөрчлөлт гардаг. Хүүхэд багачууд, хүмүүсийн ертөнцөд гэрэл асдаг" гэлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Лантуун дохио” ТББ-аас анх эхэлсэн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл нутагтаа барих нутгийн хүүхэд залуусын мөрөөдлийн захидал надад ирсэн. Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь арван хүүхдийн ес нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын 4 дэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхэлсэн Хөвсгөлийн залуус, “Шидэт урц” ТББ-т чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа. Бүх аймаг, бүх суманд “Ид шидийн орон” төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой. Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно" гэв.
| “Ид шидийн орон 4”-ийн эзэд Хөвсгөл аймгийн багачууд |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |