Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр зураг төслийн үйл ажиллагаа эрхэлдэг аж нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Хот байгуулалт, зураг төслийн салбарын бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, зураг төсөлд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Мөн тус хэлэлцүүлгийн үеэр Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Хот байгуулалт, зураг төслийн институт нь шинээр үүсэн байгуулагдаж буйтай холбоотой тус институтийн үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонсож, санал зөвлөмжүүд гаргалаа. Барилга хот байгуулалтын сайд уулзалтын үеэр Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоон байгуулах нөр их ажлын суурийг бэлтгэж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, цаашид шинэ суурьшлын бүсүүдэд Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно гэдгийг хэллээ. Сайд Б.Мөнхбаатар мөн хот байгуулах ажил нь газрын судалгаа, шугам сүлжээ, дэд бүтэц, техник-эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн хайгууль судалгаа, геодезийн зураглал зэрэг бүхий л зүйлийг нарийвчлан тооцсон ажлын зургаас эхэлнэ гэдгийг онцлож байсан юм.
Монгол улсын зураг төслийн салбарт өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшил давамгайлсан 811 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зурган болон бүртгэлийн мэдээлэл бий. Салбар яамнаас тус мэдээллийг засварлаж, өгөгдлийн санг байгуулан гурав болон дөрвөн хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын системтэй холбосон дундын мэдээллийн санг байгуулж, байгууллага хоорондын уялдааг ханган ажиллаж байна. Энэ мэтчилэн сайн туршлагыг нэвтрүүлэн их өгөгдлийн сан байгуулан цахимжуулж нэг платформ дээр ажиллах, эвлэлдэн нэгдэх, түншлэх, төлөвлөлтийн нийцэл, уялдааг хангах хүрээнд цаашлаад Улс орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зураг төслүүдийг боловсруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарах гарцыг олох зорилгын дор энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, ахмад архитекторууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
| БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИДТОЙ УУЛЗЛАА |
|
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |