Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцож буй юм.

Энэ арга хэмжээнд Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” эко клубын сурагчид оролцож байна. Идсэн мойлны яс (үр) хог болдог. Хаягдал болдог үрээр моносны мод ургуулах санаачилгыг тус экоклубын сурагчид гаргаж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аян өрнүүлж байна. Хэнтий аймгийн Дадал сум нь мойл жимсээр баялаг нутаг. Хэдий тийм ч байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагатай байгаа юм.
“Ногоон арал” эко клуб нь нийт 26 гишүүнтэй бөгөөд мойлны үрсэлгээ ургуулах ажлыг гишүүд нь хариуцан ажилладаг. 2019-2021 оны хугацаанд нийт долоон кг үр цуглуулж үрсэлгээ хийсэн. 620 гаруй сурагч мойлны яс цуглуулах дадалд суралцаж байна.Түүнчлэн эко клубын 32 сурагч монос модыг үрээр тарих, арчлах аргачлалд суралцжээ.

Сурагчид зуны амралтаараа долоо хоногоор ээлжлэн усалж, бойжуулах ажлаа хийсэн аж. 2021 онд 3 настай бодгалийн дундаж өндөр нь 14.6 см байсан бол 2022 онд дундаж өндөр нь 24.2 см болж ургажээ. Эко клубын сурагчид " Бид энэ аяны хүрээнд мойлны ясыг цуглуулж үрслүүлснээр бусдад зөв жишээ болж чадсан гэж бодож байна. Манай суманд олон айл гэрийнхээ гадна мойл тарьдаг болсон. Удахгүй аяныхаа нэрээр төгөл байгуулахаар төлөвлөж байгаа. Мойлны суулгацын өсөлтийг хэмжих, услах, хог ургамлыг нь түүх, хашаажуулах ажлыг бид амжилттай хийсэн. Бидний хийсэн судалгаагаар сүүдэр газрын суулгацын өсөлт 2-3 см илүү байсан бол хайрцагт тарьсан нь 2-3 см намхан ургалттай байв. Бидний тарьсан мойлны модны суулгацыг услах зориулалтын сав болон хашаа барих банз модыг худалдаж авахад тусалсан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ах эгч нартаа маш их баярлалаа” хэмээн ярьсан юм.
“Мойлхон чамд баярлалаа” аяныг хэрэгжүүлсэн нь олон давуу талтай аж. Жишээлбэл, хүлэмжид тариалах боломжтой, өрх бүр моносыг үрээр тарьж, ашигласнаар байгальд ирэх дарамт буурч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулна, сурагчид байгалийн баялгийг зөв зохистой ашиглах дадалд суралцсан зэргийг дурдаж болно.
| “МОЙЛХОН ЧАМД БАЯРЛАЛАА” |
|
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |