Яруу найрагч А.Урантогосын “Улаанбаатарыг шувуу байхыг би үзсэн” хэмээх номны онцлох таван шүлгийг хүргэж байна. Түүний бичсэн шүлэгт бодлогоширонгуй агаад гүн утга санааг яруу тодоор илэрхийлсэн олон мөртүүд бий.
***
Ээждээ
Сайхан шүлэг уншсаны дараах
Санаа алдалт шиг
Шимшрээд байх минь
Шаналан, эсвэл юу болохыг
Хэлээч, та надад
Хайр яагаад таны
Хөлийг цуцааж орхисныг
Цөхөрсөн гунигтай нүдээрээ
Юунд надруу инээдгийг
Үнэн яагаад таны
Үсийг шингэлж орхисныг
Өөрт буй бүхнээрээ
Хулдан тэвэрмээр байгаагаа
Хэлмээр санагдана.
Ээж ээ та яагаад
Ийм хүлцэнгүй юм бэ
Хүлцэнгүй сайхан чинь
Намайг уйлуулаад байна
Үг ч хэлж үл чадна
Ээж ээ, охин чинь тань шиг
Ээж болчихвол
Хайраас өөр хэлгүй
Харалган хүн болчихвол
Та баярлах уу
Ээж ээ
Ээж минь дээ
***
Маргааш гэдэг
Элс дотроо чимээгүй шигдэнэ 
Энэлэхийг минь чи мэдэхгүй
Азаар, энэ л миний өмч
Аврагдах бас гэгээгдэх мөч
Давалгаа гүндээ сорвио нууна
Дахиад бид учрах болов уу
Хайр бол үл тасрах амьсгал
Аньсан нүдэндээ загас живнэ
Амьд явна гэдэг даанч сайхан
Маргааш гэдэг чиний нэр мэт
Миний шүлэг зүүдний бичээс мэт
***
Гуравдугаар сарын байшин
Навчис цухуйхад бэлэн тушаал авсан цэргүүд шиг гэмгүй хэвтэцгээнэ
Нарны илчээр анир авсан хөлдүү чимээд гэсэж эхэлнэ
Найр тавихуйяа энэ гуравдугаар сарын байшин
Намайг эзлэн тольдох харь холын гийчин мэт
Уйтгарт сохор нүдээр сар дүрлийтэл ширтчихсэн
Усанд нулимс унагахуйяа од онож хагараад
Амьдарсан ч амьд явахын хүслээр амьдраагүйг
Ахин дахин сануулах хурц ирт чинжаал мэт ээ
Гуравдугаар сарын байшин
Гунигийг минь боомилсон ухаарал дүүрэн урвалт
Хаалгаа цэлийтэл нээж хаашаа ч юм түлхэхэд
Харин түүнээс холдох өчүүхэн ч зориг надад үгүй.
***
Хүсэл
Хавар мэт нүдийг чинь ширтмээр .jpg)
Халуун гарт чинь хүрмээр
Хайр гэж шивнэж зүрхлэхгүй
Үнэн сэтгэлтэй охин баймаар
Харцанд чинь дэвсэн
Шувуу гэдгээ мэдэрмээр
Хуучин гэж байдаггүйг
Өөрөө өөртөө нотломоор
Эвэршиж хатсан найман жилийн алганаас
Эргүүлж чамайг олоод эрдэнэ мэт тэвэрмээр
Чамайг хамгаалмаар
Чин үнэнийг мэдмээр
Чигчий хуруун чинээ ч
Сорви үлдээхгүй амьдармаар
Одоогийн чи намайг
Огт танихгүй хүн шиг
Үүрд хагацмаар, хагацаж чадмаар
Үгүйрэх нууц үгүй цаг хугацаа болмоор.
****
Ярьдаг цэцэг
Тэнгэрээс дуслах бороо чиний үг мэт
Тэвэр дүүрэн халуун байнам
Хагацах бүрдээ дахин дурлаарай гэх шиг
Хайртай, хайртай, хайртай байнам
Урт замын гүнд униартах
Уруулын хээ шиг тунимхай манан
Аялах дуртай дууны чинь
Дотно хөгөөр бүүвэйлж байнам
Мянга дахин төөрөвч
Маргааш нь чамдаа
Хүү болж төрмөөр
Хайртай, хайртай , хайртай байнам
Бүх цаг хугацаанд
Намайг багтаадагт чинь
Би чамд хүмүүсийн мэддэг
Хайраас ч илүү хайртай байнам.
| "УЛААНБААТАРЫГ ШУВУУ БАЙХЫГ БИ ҮЗСЭН" НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |