Ном, зохиол уншигч, хорхойтны сонирхлыг татахуйц түүх соёл, намтар, яруу найраг зэргийг тусгасан шинэ бүтээлийг танилцуулж байна. Эдгээр номууд нь "Азхур" номын их дэлгүүрт борлуулагдаж байгаа аж.
Зохиолч: Ж.Нэргүй “Эргэн харахуй газарзүйн роман багц”
![]()
Зохиолч: В.Обручёв “Хиагтаас гулз хүртэл аялсан минь”
Залуу эрдэмтэн В.А.Обручев 1892-1894 онд Төв Азийн нутгаар эрдэм шинжилгээний судалгаа хийж 13 000 км газрыг туулан аялжээ. Тэрээр энэ судалгаагаараа Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины алтан медалийг хүртсэн бөгөөд уншигчдад зориулсан аяллын тэмдэглэлээ "Хиагтаас Гулз хүртэл аялсан минь" нэртэйгээр 45 жилийн дараа 1940 онд эмхэтгэн хэвлүүлсэн нь энэ ном юм. 50 гаруй зурагтай энэ ном бол зуу гаруй жилийн өмнө Монгол, Өвөр Монгол, Хятадын нутгаар аялсан аяллын тэмдэглэл юм.
![]()
Зохиолч: Б.Зинамидар “Ёнзонхамба ба шамбалын дайн”
![]()
Зохиолч: Дамбын Төрбат “Хурц билигт дара эх намтар роман”
Эхээс төрсөн биеээрээ чармаа нүцгэнтас тэврэлдээд нойрсож байжээ. Нойр сэрвэлзэн байх үед Тунгалаг бишрэлт хутагтын очир догшин хүрэн азарга шиг довтлон алдан байсан ч бурханд өргөсөн андгай тангараг сахиж шүдээ зууж, нүдээ анин зүүдний орноо одох шиг болж билээ. Уул шиг ханхар энгэрт уруулаа наахаас өөр ид үгүй идэр залуу дара эхийн доод газар гантай жил хурыг хүсэх мэт байж ядсан ч эргэл мөргөлийн тарни шившиж, сэтгэлийг аргадан нам унтсан юм санж. Гэтэл Хурц билигт дара эхийн хөөрхөн шонтгор хамрын үзүүрт уугьж буй хүжийн үнэр сэнхийн сэрээж, сэрсэн хойноо хөвөн шатаад байгаа ч юм шиг санагдаж...
![]()
Зохиолч: Дамбын Төрбат “Жанжны Янжмаа намтар роман”
Хаалга ширүүн тогшиход Янжмаа яагаад ч юм давхийн цочжээ. Төрийн буянаар төвийн дүүрэгт тохилог сайхан орон сууцанд тухлаг тайван амьдарч суугаа атал ийн цочих нь илүү ажил гэлтэй. Эцэг болон хайрлагдсан маршал өөрөө амьдарч асан эл сууцаасаа нүүж шинэ байранд төвхнөхдөө Бум хурандаа, Яанжмаа хоёрыг хуучин байрандаа оруулжээ. Тулхтай өвгөн партизаны дэргэд ганц бие бүсгүй амьтан айх аюулгүй амьдраг гэж бодсон байх л даа зайлуул. Хоёр давхар, хэрдээ дэгжин сууцанд өөд өөдөөсөө харсан хоёр хаалганд хоёр партизан амьдран буй нь энэ бөлгөө.
![]()
Зохиолч: Соёрхын Пүрэвсүрэн, Содномдаржаагийн Отгонжаргал “Мартах эрхгүй”
Түүхийн хүрдэн эргэдгээрээ эргэвч, туулж ирсэн монгол төрийн гаргасан жим үнэн учрыг дур зоргоор засварлан хойч үеийнхэнд үлдээж асан цагийн салхи зохирч, цадиг түүх үнэн төрхөөрөө тодрон гарч буй нь эрдэнийн чулуу мянган жилийн тоосонд дарагдавч өнгө гэрлээ үл бөхөөдөгтэй агаар нэгэн буюу.
![]()
Зохиолч: Ш.Төрбат “Суут Жаа лам”
Цаг боллоо. Суу алдартны тухай зохиолоо эхэлье. Итгэл бишрэлийн онгодоороо, их хөдөлмөр тэвчээр хатуужлаараа сэтгэл-оюунаа хөвчлөн байж дохиоллын системийн дээд мэдрэхүй эзэмшиж эгэл биш хүний эрэмбэнд хүрсэн зөнч мэргэн, агуу ховсч, гүртэн (чойжин) гайхалтай оточ, уран илтэгч, олныг дагуулах шидтэн, таван хэлийн номч, цэргийн авьяаслаг жанжин, язгуурын монгол ястнуудын нэгэн Лувсандамбий Учиржанцан Амарсануевийн, мөнөөх Дамбийжанцан буюу Жаа ламын алдар хүнд, алдаа эндлээс хүүрнэсү, би.Манай жижиг бөмбөрцөг дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа олон амьтдаас арай олон дохио зангаатай, хэд хэдэн авиа ялгах чадвартай, уйлж, бас өрөвдөж чаддаг, нэг амьтныг далдын нэгэн хүч сонгон авч өөртөө хүндэтгэх дадал суулгах замаар бусад амьтдаас дөнгөж саяхан, ердөө 1 сая хүрэхгүй жилийн дотор гэнэт цойлон хөгжүүлсэн нь хүмүүн бид Одоо ч байсаар байгаа, далдын хүчинд үл итгэх хүмүүс хүний сэтгэл-хөгжлийн чөдөр болсоор ирсэн билээ.
![]()
Зохиолч: Ц.Жавхлан “Ир салхи түүхэн роман”
Дэлхийг байлдан дагуулагчдын хамгийн сүүлчийн их тэлэлт буюу бага хаадийн задралийн үед Монголчууд он цагийн иртэй салхийг сөрж , нэгэн цаг дор олон тал тийшээ зэрэг зэрэгээр байлдаж явсан түүхэн үйл явдлийн нэгээхэн хэсэгийг “Ирт салхи”роман хүүрнэн өгүүлжээ . Эл түүхэн роман нь Монгол үндэстэний түүхэнд тун балархай үлдсэн хэмээгддэг дотоод хагралдаан, түүнээс улбаатай гаднийн улс үндэстэнд эзлэгдэн бууран доройтож, задран мөхсөн эмгэнэлт үнэнийг түүхчид төдийлэн судалж амжаагүй өнцөгөөс нь олзолж бичсэнээрээ онцлогтой.
![]()
Зохиолч: Баатарцогтын Оюунбат “Монгол Легионерийн өчил”
Номхон далайн дундах жижигхэн арал, Арабын хойг, Африкийн элсэн цөлд байлдааны ажиллагаанд оролцож явсан Баатарцогтын ОЮУНБАТЫН “Монгол легионерийн өчил”...
![]()
Эрхлэн гаргасан: Nepko publishing “Дашзэвэгийн Сэнгээ”
Хүн төрөлхтний түүх нь гүрэн улсыи шастираас бүтэж, улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж, айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрх тодорхойлдог билээ. Өөpөөp хэлбэл бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн байдаг. Ялангуяа түүхэн, онцгой эргэлтийн үед нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд өнгөрөөх онцгой тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь онцгой үүрэгтэй.
![]()
Зохиолч: М.Батзориг Би ч цэг, чи ч цэг...
Энэ ном мэргэжлийн зураач, оюутан, сэхээтэн, урлагийг сонирхон ойлгох гэсэн хэнд ч тусалж чадах ба мэргэжлийн хэллэг, гадаад үгнүүд бага хэрэглэсэн, хүнд сэдвийг энгийн ойлгомжтой болгон уншихад сонирхолтой бичсэнээрээ онцлог юм.
Урлагаар дамжин амьдралын жирийн зүйлсийг ч хайрлах, өнгөрснөө хүндлэх, ирээдүйг хүлээн зөвшөөрч чаддаг байхыг сануулсаар байна.
![]()
| ТАНИЛЦ: ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ШИНЭ НОМУУД |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |