Дорнод аймгийн “Эрүүл мэндийн тоголцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2022 оны А/222 захирамжаар сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 70.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын санаачилгаар улсдаа анхдагч болж зохион байгуулагдсан төсөлт уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс удирдамжид заагдсан материал бүрдүүлэлтийн дагуу 18 сувилагчийн материал эхний шатанд тэнцэж, хоёрдугаар шатны шалгаруулалт болох онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцсэн.
Оролцогчид гуравдугаар шатны шалгаруулалт болох “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр хоёр сарын хугацаанд өрсөлдөж 2022 оны наймдугаар сарын 11-ны өдөр тайлангаа хамгааллаа.
Энэхүү шатанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль, “Монголын Сувилагчийн Нийгэмлэг”, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, ахмад сувилагчдын төлөөллөөс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж шалгаруулалтыг зохион байгууллаа. Гуравдугаар шатанд тэнцсэн 12 сувилагчийн онол, ур чадварын шалгалтын дүн, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны дүнг нэгтгэн эцсийн шатны үнэлгээ гарсан ба төсөлт уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар боллоо.
СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ 78 СУВИЛАГЧИД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж, Орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад тус бүр 500.000 төгрөгийн бую нийт 39.0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн.
| "Би сувилагч" төсөлт уралдааны шилдэг гурван сувилагч шалгарлаа |
|
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |