Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна. Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар энэ онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 4484 иргэнийг ажлын байраар хангахад анхаарч байна. Тэгэхдээ эдгээр иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгохоор зорьж байна. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаарх судалгааг гаргаж, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран өдрийн үйлчилгээнд хамруулж, эцэг эхийг нь ажилд зуучлах, мэргэжлийн чиг олгохоор төлөвлөжээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд бүх дүүргийн иргэдийг тэгш хамруулах, халамжийг зөв хүнд нь хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг гэрээр үзүүлэх, хүнсний талоныг олгохдоо зорилтод бүлгийн иргэд, өрхийг хамруулах, соён гэгээрүүлэх ажлууд зохион байгуулах зэрэг саналыг хэлж байлаа.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 155.971 ахмад настан байгаа бөгөөд тэжээн тэтгэх хүнгүй, ганц бие 842 хүн байна. Тэгвэл Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Хан-уул дүүргийн наймдугаар хороонд 200-250 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай “Ахмадын төрөлжсөн асрамж” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг төслийг нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороон гишүүд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тус газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлаар бодлогын зөвлөмж боловсруулахаар санал солилцсон юм.
| Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулна |
|
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |